ОРОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАР ДАВАА ГАРАГ: Юу болов?

2022-3-1
1394

ОХУ-ын хувьд  шинэ долоо хоногийн Даваа гараг ямаршуухан дүр төрхтэй нь  эхлэх нь амралтын өдрүүдэд аль хэдийн тодорхой болсон. Энэ нь Оросын санхүүгийн системийн хувьд үнэхээр хар өдөр болж өнгөрлөө. Харин яг ямаршуухан дүр төрхтэй өнгөрөв?

 

  1. Рублийн ханш унав. Ингэхдээ бүр урьд өмнө байгаагүйгээр. Москвагийн хөрөнгийн бирж өглөөний хуралдаанаа (өглөөний 7 цагаас) цуцалж, 10 цагт арилжаа эхлэхэд доллар 117.8 рубль, евро 132.9-д хүрэв.

Энэ бол рублийн ханшийн уналтын түүхэн дээд  үзүүлэлт болов. 2008 оны хямралын үед ч, 2014 онд Крымийг өөртөө нэгтгэсний дараа ч  рубль ингэтлээ унаж байгаагүй. Өчигдрөөс хойш банкны программууд дээр “тэнгэрийн” ханшаар валют худалдаж авахыг санал болгож байна. Тухайлбал, одоо тэд нэг еврог 150 рубль, нэг ам. долларыг 140 хүртэл рублээр авахыг хүсч байна.

Яагаад ийм зүйл болов. Баруйуны орнууд Ням гарагт Оросын Төв банкинд үхлийн аюултай хориг арга хэмжээ авсан. Өөрийн хөрөнгө болон олон улсын нөөцийн тал орчим хувийг   /Төв банк  dklky бусад үндэсний банкууд нэгэн адил/ царцаахаар шийджээ. Эдгээр нөөцийн улмаас Төв банк сүүлийн өдрүүдэд рублийн ханшийг дэмжиж, нээлттэй зах зээл дээр "өөрсдийн" ам.доллараа зарсан. Одоо тэд өөр эх сурвалж хайх хэрэгтэй болэ байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Оросын эсрэг өөр бусад хатуу хориг арга хэмжээ авсан. Тухайлбал,  агаарын орон зайгаа хаах, нисэх онгоцыг эргүүлэн татах, банкуудыг SWIFT-ээс хасах гэхчлэн. Энэ бүхэн рублийн ханш унах явцыг ташуурдаж өгөв.

 

  1. Төв банк үндсэн хүүгээ 20 хувьд хүргэв. Энэ нь бас нэг рекорд. Гэхдээ  таатай зүйл биш юм. Аливаа Төв банк нь түгээмэл итгэл үнэмшлээс ялгаатай нь үндэсний мөнгөн тэмдэгт болон бүхэл бүтэн системд туслах олон механизмгүй байдаг.

Хүмүүс банкнаас мөнгөө их хэмжээгээр эргүүлэн авч, энэ нь бүхэл бүтэн системд аюултай болох нөхцөл байдлаас  банк урьдчилан сэргийлэхийн тулд зохицуулагч хүүгээ өсгөхөөс өөр аргагүй болдог. Энэ нь рублийн хадгаламжийг бага зэрэг сонирхол татахуйц болгож, зах зээлийг ерөнхийд нь хөргөнө.

  1. Экспортлогчид валютын орлогыг зарах үүрэг хүлээсэн. Гэхдээ бүгдийг нь биш, харин 80%-ийг нь.  Үүнийг бусдад өгөх ёсгүй, харин зарах, өөрөөр хэлбэл рублиэр солих ёстой гэдгийг ойлгох нь чухал юм. Оросын мөнгөн тэмдэгтийг дэмжих зорилгоор Төв банк энэ арга хэмжээг нэвтрүүлсэн.

 Одоогийн газрын тосны үнээр (мөн одоохондоо буурна гэж бодох шалтгаан байхгүй тохиолдолд) тэд сард 55-60 тэрбум доллар зарах боломжтой. Төв банк рублийг дэмжихийн тулд хэр их доллар зарсаныг бид мэдэхгүй. Гэхдээ энэ хэмжээний доллар нь  ойрын хэдэн долоо хоногт зах зээлийг тогтворжуулахад хангалттай байх болно гэж "Локо-Инвест"-ийн хөрөнгө оруулалтын захирал Дмитрий Полевой тооцоолжээ.

Эх сурвалж: ВВС

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.