Украины Батлан хамгаалах яам дайны үеэр Оросын зэвсэгт хүчин 5300 орчим хүний хохирол амссан гэж мэдэгдэв. Үүний зэрэгцээ энэ тоонд зөвхөн амь үрэгдэгсэд төдийгүй шархадсан хүмүүс багтаж байгааг тодотгосон байна.
BBC эдгээр мэдээллийг бие даасан эх сурвалжаас баталгаажуулаагүй гэдгээ дурджээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яам амиа алдсан болон шархадсан цэргийн албан хаагчдын талаарх мэдээллийг задруулахгүы байгаа. Өмнөх өдөр тус улсын БХЯ Украинд болсон "тусгай ажиллагаа"-ны үеэр хүний амь эрсэдсэн гэж анх удаа мэдэгдсэн ч ямар нэгэн тоо баримт дурдаагүй байна. Гэхдээ Оросын хохирол "алагдсан үндсэрхэг үзэлтнүүдээс хэд дахин бага" гэдгийг онцолжээ.