Оросын цэргүүдэд трамплин үүрэг гүйцэтгэсэн Беларусь одоо Оросын довтолгоонд туслахаар
Украин руу өөрийн цэргээ илгээхээр бэлтгэж байна гэв.
Оросын эртний холбоотон Беларусь хойд талаараа Украинтай хиллэдэг. Ням гарагт тус улсын
автократ засгийн газар цөмийн бус статусаасаа татгалзах санал өгсөн нь Орост цөмийн зэвсгээ
байрлуулах боломжийг нээж өгсөн юм.
Вашингтон Пост сонин АНУ-ын нэрээ нууцалсан албан тушаалтны иш татан мэдээлснээр Беларусь
өнөөдрөөс эхлэн цэргээ байршуулахаар бэлтгэж байна гэв.
Мөн энэ мэдээллийг BBC Цагаан ордон болон Пентагон руу цахим шуудан илгээж,
баталгаажуулсан байна.
Үүний зэрэгцээ Киевийн Индепендент олон эх сурвалжаас иш татан Беларусийн шүхэрчдийг
байрлуулж магадгүй гэж мэдэгджээ.
Харин Ням гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Беларусийн Ерөнхийлөгч Александр
Лукашенко түүнтэй утсаар ярихдаа Беларусийн цэргийг Украинд оруулахгүй гэж амласан гэж
мэдэгдээд байсан юм.