У.Хүрэлсүх: Үндэсний спортынхон эв нэгдэл, ёс суртахуун, жудгаа эрхэмлэн дээдлэх ёстой

2022-2-28
698
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын үндэсний спортын хороо Төрийн ордонд “Үндэсний спортын анхдугаар их чуулган” зохион байгуулж байна.

Чуулганд 21 аймаг, нийслэлээс үндэсний спортын төрлийн өв уламжлагчид, бөх, уяач, харваач, тамирчин гээд 770 төлөөлөгч оролцон үндэсний спортыг хөгжүүлэх бодлогоо тодорхойлж, зөвлөмж гаргах юм.

Анхдугаар их чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэллээ. Тэрбээр үндэсний спортын холбоод үндэсний спортоо түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах, сурталчлан таниулах зорилгоор Монголын үндэсний спортын хороо байгуулан, ажлаа эхэлснийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Үндэсний спорт нь соёл, ёс заншил, өв уламжлал, үнэт зүйлийг тээж,  үндэсний ухамсар, эх оронч үзлийг төлөвшүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг гэдгийг тодотголоо.

Цаашид эв нэгдэл, ёс жудгаа эрхэмлэн дээдэлж, залуу хойч үеэ эх оронч үзлээр төлөвшүүлэн, зөв бодол, зөв сэтгэл, зөв үйлд сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үүрэгтэй гэдгээ санаж явах учиртайг захив.

Монгол наадмын дэвжээ ариун дагшин байж, монгол түмний өв соёл, үнэт уламжлал өнгө мөнгө, талцал хуваагдал, хэн нэгэн, хэсэг бүлгийн ашиг сонирхлоос ангид байх ёстойг анхаарууллаа.

Мөн ард түмний хайр хүндлэлийг хөсөрдүүлэн ёс бус үйлдэл гаргаж, ёс зүйгүй авирласан, спортын шударга ёсны зарчмыг зөрчсөн бол хатуу хариуцлага тооцож байхыг ард түмэн шаардаж байгааг сануулав.

Энэ үүднээс Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох байгууллагууд Үндэсний их баяр наадмын тухай хууль болон дүрэм, журамд өөрчлөлт оруулах шаардлагатайг хэллээ.

Залуу хойч үеэ үндэсний спортын төрлүүдээр хичээллүүлж, бие, сэтгэлийн өв тэгш хүмүүжилтэй болгоход онцгой анхаарах ёстойг хэлж, үндэсний спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.

“Үндэсний спортын анхдугаар их чуулган”-д үндэсний бөх, хурдан морины уралдаан, үндэсний харваанууд, тэмээн поло, бие хамгаалах урлаг зэрэг төрлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, шийдлийн талаар илтгэл сонсож,  хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Шадар сайд, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран зохион байгуулж байна.






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.