
BBC-ийн Токио дахь сурвалжлагч Руперт Вингфилд-Хейс хэлэхдээ, улс төрийн хувьд энэ бол
Японы хамгийн том хорио цээрийн нэг юм. Дэлхийн 2-р дайнаас хойш Япон улс нутаг дэвсгэртээ
хэзээ ч цөмийн зэвсэг эзэмшихгүй, үйлдвэрлэхгүй, байрлуулахгүй байх үүрэг хүлээсээр ирсэн.
Харин саяхан Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ ОХУ Украинд түрэмгийлсэний дараа АНУ-д
цөмийн зэвсгээ байрлуулахыг зөвшөөрөх талаар бодох хэрэгтэй хэмээн санал болгов.
Тэрээр телевизэд өгсөн ярилцлагадаа Украины хямралын нөлөөллийн талаар ярилцаж байхдаа
ингэж хэлсэн байна.
"ОХУ-ын Украин руу довтолсон ажиллагаа нь Хятад улс Тайванийг түрэмгийлэх эсвэл Зүүн Хятадын
тэнгис дэх Японы хяналтад байдаг арлуудыг булаан авах магадлалтай ажиллаагаатай нэн ижил төстэй
юм" гэв.