Монгол Улсын хэмжээнд 2022 онд нийт 33 мянга гаруй суралцагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөж байна. Энэ сарын 14-нөөс эхэлсэн ЭЕШ-ын бүртгэл үргэлжилж 4 дүгээр сарын 25-нд дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүйг Боловсролын Үнэлгээний төв мэдээлэв.
ЭЕШ-д бүртгүүлж буй өмнөх оны шалгуулагч /2022 оноос өмнө ЕБС болон МСҮТ төгссөн/-д шалгалт өгөх аймаг /хот/-аа өөрөө сонгож бүртгүүлнэ. Харин энэ оны шалгуулагч /2022 онд ЕБС төгсөх/-д тухайн төгсөж буй сургуулийн харьяалагдах аймаг /хот/-д шалгалт өгөх юм.
Шалгалтад https://eyesh.eec.mn/ цахим хаягаар бүртгүүлэх боломжтой.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал