Европын зөвлөл Украинаас дүрвэгсдийг хүлээж авахаар бэлтгэж байна. Ингэхдээ үйл явдлын өрнөлөөс шалтгаалж хэд, хэдэн хувилбараар төлөвлөгөө гаргаж байгаа юм байна. Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен “Euronews” сувагт өгсөн ярилцлагадаа энэ талаар ярьжээ. “Бид олон хувилбартай төлөвлөгөө бэлдэж байгаа. Бид мэдээж дүрвэгчдийг хүлээж авна. Европын холбоонд онцгой нөхцөл байдалд баримтлах дүрэм журам гэж байдаг. Түүнийхээ дагуу ажиллана. Зөвхөн гишүүн орнууд гэхгүй, дүрвэгч хүлээж авахад бэлэн байгаа бусад улстай ч хамтарна” гэж тэрээр онцолсон байна.
Нөхцөл байдлаас шалтгаалаад 20 000-аас нэг сая хүртэлх дүрвэгч Украинаас Европын холбоо руу дүрвэнэ гэсэн таамаглал гараад байгаа билээ.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал