Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 166 шинэ тохиолдол батлагджээ.
ЭМЯ-ны мэдээлснээр шинээр илэрсэн халдварын 111 нь Улаанбаатарт, 55 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутгаас хамгийн олон буюу нийт 22 тохиолдол Өмнөговь аймагт батлагджээ.
Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 8 430 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 2 587 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.