Даваа гарагийн өглөө эхэлсэн валютын арилжаагаар Оросын рублийн ханш таамаглаж байснаар хурдацтай унажээ.
Арилжааны эхний минутуудад рублийн евротой харьцах ханш 40 хувиар унасан. Нэг евро аль хэдийн 130 гаруй рубль болжээ.
Барууны бүх орнууд Оросын Төв банк болон Оросын тэргүүлэх банкуудын нөөцийн эсрэг авсан хориг арга хэмжээний улмаас рублийн ханш ийнхүү унаж байна.