Украйн Оросын хооронд хэлэлцээр эхэлжээ  

2022-2-28
63711

Ням гарагийн гол сэдэв нь зөвхөн Оросын төлөөлөгчид ирсэн Гомель дахь хэлэлцээр байв. Олон тооны мэдэгдэл солилцсоны дараа талууд "урьдчилсан нөхцөлгүйгээр" хэлэлцээ хийхийн тулд Гомель хотод биш харин Беларусийн хил дээр уулзахаар тохиролцдоо.

"Александр Лукашенко Владимир Зеленскийтэй утсаар холбогдов. Украин-Беларусийн хил, Припять голын ойролцоо Украины төлөөлөгчид Оросын талтай урьдчилсан нөхцөлгүйгээр уулзана гэж тохиролцсон. Александр Лукашенко Украины төлөөлөгчдийн ирэх буцах, хэлэлцээ хийх, буцах үеийн аюулгүй байдлын хариуцлагыг хүлээсэн.  Энэ үеэр Беларусийн нутаг дэвсгэрт байрлуулсан бүх онгоц, нисдэг тэрэг, пуужингууд  байрлаласаа хөдлөхгүй" гэж Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн ажлын албанаас мэдэгдэв.

ОХУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БХЯ, ГХЯ-ны ажилтнууд, ОХУ-аас Беларуст суугаа элчин сайд Элчин сайд Борис Грызлов, Төрийн Думын олон улсын хорооны дарга Леонид Слуцкий нар багтжээ. Хэлэлцээрт оролцож байгаа багийн албан ёсны төлөөлөгчдийн тэргүүн нь Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский юм.

Өмнө нь Кремль Украины тал эхлээд Гомель хотноо хэлэлцээ хийхийг зөвшөөрсөн, дараа нь төлөөлөгчдөө илгээгээгүй гэж мэдэгдсэн.

Зеленскийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Сергей Никифоров хариуд нь "Ийм хэлбэрийн талаар үнэхээр ярилцаж байсан. Гэвч эцсийн мөчид Оросын тал Украины армийг  эхлээд зэвсгээ хураахыг шаардсан гэжээ.

Украины төлөөлөгчид Беларусийн Гомель мужид ОХУ-тай хэлэлцээ хийхээр тохиролцож, тийшээ явсан. Энэ тухай 2-р сарын 27-ны ням гарагт Беларусийн улс төрч Юрий Воскресенскийн хэлснийг  ТАСС мэдээлж байсан ч тэд Гомель хотод очоогүй юм. 

Харин 2-р сарын 27-ны өглөө Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ, ГХЯ, БХЯ, ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгчдөөс бүрдсэн Оросын төлөөлөгчид Беларусийн Гомель хотод ирсэн бөгөөд Украины төлөөлөгчдийг хүлээж байна гэж мэдэгдсэн юм.

Гэсэн хэдий ч үүний дараа нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Беларусийн нутаг дэвсгэр дээр хэлэлцээр хийх боломжгүй гэж үзэж, Варшав, Братислав, Будапешт, Истанбул эсвэл Баку хотод хэлэлцээр хийхийг санал болгожээ.  Ингэснээр тэд хэлэлцэрийн ширээнд сууж чадаагүй юм. Гэхдээ дараа нь хэлэлцээр хийх газрыг дахин өөрчилж хэлэлцээр 28-ны өглөө эхлэнэ  гэх мэдээллийг өгч байна. 

Үүний зэрэгцээ Москва Украины талд "энэ удаад цэргийн төлөвлөсөн үйл ажиллагааг урд өдрийнх шигээ зогсоохгүй" гэж анхааруулжээ. 

 

 

Эх сурвалж: Лента.ру, ВВС






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.