
"Бизкон аудит" ХХК 20 жилийн ойдоо зориулж Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.
Барилдааны зургаагийн даваанд улсын гарьд М.Бадарч улсын начин Б.Хишигбаатарыг, улсын заан Б.Пүрэвсайхан улсын заан Д.Анарыг, улсын харцага Б.Бат-Өлзий улсын харцага Ц.Мөнхбаярыг тус тус амлаж, улсын харцага Б.Орхонбаяр улсын начин Ч.Батчулуун нар тунан барилдлаа.
Ингээд улсын харцага Б.Орхонбаяр, улсын начин Ч.Батчулуунаар, улсын гарьд М.Бадарч, улсын начин Б.Хишигбаатараар, Улсын харцага Б.Бат-Өлзий, улсын харцага Ц.Мөнхбаяраар, улсын заан Б.Пүрэвсайхан, заан Д.Анараар тус тус зургаа даван шөвгийн дөрөвт үлдлээ.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал