"Бизкон аудит" ХХК 20 жилийн ойдоо зориулж Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.
Барилдааны зургаагийн даваанд улсын гарьд М.Бадарч улсын начин Б.Хишигбаатарыг, улсын заан Б.Пүрэвсайхан улсын заан Д.Анарыг, улсын харцага Б.Бат-Өлзий улсын харцага Ц.Мөнхбаярыг тус тус амлаж, улсын харцага Б.Орхонбаяр улсын начин Ч.Батчулуун нар тунан барилдсан бол улсын харцага Б.Орхонбаяр, улсын начин Ч.Батчулуунаар, улсын гарьд М.Бадарч улсын начин Б.Хишигбаатараар тус тус зургаа даван шөвгийн дөрөвт үлдлээ.