"Бизкон аудит" ХХК 20 жилийн ойдоо зориулж Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.
Тус барилдааны нэгийн даваанд арслан Р.Пүрэвдагва, хоёрын даваанд даян аварга Н.Батсуурь нар Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат сумын заан Э.Дашдэмбэрэлд өвдөг шороодлоо.
Энэ үеэр Завхан аймгийн “Даян” дэвжээний бөхчүүд барилдахгүй гэж мэдэгдлээ. Үүнийг Монгол улсын харцага Ш.Пүрэвгарьд албан ёсоор мэдэгдээд байв.
Учир нь тэд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарын барилдах эрх сэргэсэн асуудалд нэгдсэн шийдэлд хүрээгүй хэмээн үзэж байгаа аж.
Барилдааны тавын даваа дөнгөж сая эхэллээ. Тавын даваанд барилдааны баруун талын магнай бөх улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын начин Б.Хишигбаатарт өвдөг шороодсон бол улсын харцага Ц.Мөнхбаяр аймгийн хурц арслан Э.Ууганбаяраар тав давлаа мөн улсын заан Д.Анар, М.Бадарч нар тус бүр тав давлаа.