"Бизкон аудит" ХХК 20 жилийн ойдоо зориулж Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.
Тус барилдааны нэгийн даваанд арслан Р.Пүрэвдагва, хоёрын даваанд даян аварга Н.Батсуурь нар Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат сумын заан Э.Дашдэмбэрэлд өвдөг шороодлоо.
Энэ үеэр Завхан аймгийн “Даян” дэвжээний бөхчүүд барилдахгүй гэж мэдэгдлээ. Үүнийг Монгол улсын харцага Ш.Пүрэвгарьд албан ёсоор мэдэгдээд байв.
Учир нь тэд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарын барилдах эрх сэргэсэн асуудалд нэгдсэн шийдэлд хүрээгүй хэмээн үзэж байгаа аж.
Уг барилдааны дөрвийн даваа дөнгөж сая эхэллээ. Дөрвийн даваанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Монгол Улсын арслан Ц.Содномдорж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат аймгийн заан Ц.Бямба-Отгонд өвдөг шороодлоо. Ийнхүү аймгийн заан Ц.Бямба-Отгон энэ улиралд гурав дахь удаагаа арслан Ц.Содномдоржыг өвдөг шороодууллаа.