"Бизкон аудит" ХХК 20 жилийн ойдоо зориулж Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдааныг өнөөдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулж байна.
Тус барилдааны хоёрын даваа эхэллээ. Барилдааны нэгийн даваанд арслан Р.Пүрэвдагвыг өвдөг шороодуулаад байсан сумын заан Э.Дашдэмбэрэл хоёрын даваанд Даян аварга Н.Батсуурийг мөн тахим өгүүллээ.
Харин хоёрын давааны хамгийн эхэнд уран барилдаан улсын харцага Ө.Даваабаатар учраа бөхөө давлаа.