"Бизкон аудит" ХХК 20 жилийн ойдоо зориулж Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдааныг өнөөдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулж байна.
Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдааны хоёрын даваа эхэллээ. Барилдааны нэгийн даваанд Улсын арлсан Р.Пүрэвдагва, Говь-Алтай аймгийн харъяат сумын заан Э.Дашдэмбэрэлд өвдөг шороодоод байсан юм.
Тэгвэл Даян аварага Н.Батсуурь хоёрын даваанд сумын заан Э.Дашдэмбэрэлд өвдөг шороодлоо.
Харин барилдааны эхэнд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарын барилдах эрх сэргэсэн асуудал нэгдсэн шийдэлд хүрээгүй хэмээн үзэж Завхан аймгийн Даян дэвжээний бөхчүүд барилдахгүй хэмээн мэдэгдээд байсан юм.