"Бизкон аудит" ХХК 20 жилийн ойдоо зориулж Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдааныг өнөөдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулж нэгийн даваа эхэллээ.
Энэхүү барилдаанд удаан хугацаанд барилдаагүй Улсын Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарын барилдах эрх сэргэж барилдаж байна.
Харин Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарын барилдах эрх сэргэсэн асуудал нэгдсэн шийдэлд хүрээгүй хэмээн үзэж Завхан аймгийн Даян дэвжээний бөхчүүд барилдахгүй хэмээн мэдэгдээд байсан юм.
Ийнхүү барилдаан эхэлж нэгийн даваанд Улсын арлсан Р.Пүрэвдагва, Говь-Алтай аймгийн харъяат сумын заан Э.Дашдэмбэрэлд өвдөг шороодлоо.