Украины арми хоёр хоног оросуудтай тулалдаж байгаа Киевийн баруун өмнөд хэсэгт орших Васильков хотод нефтийн агуулах шатаж байна.
Васильков хотод агаарын бааз байрладаг бөгөөд Украины талын мэдээлснээр баазыг болон хотыг Оросын цэргүүд довтолж байна гэжээ.
Оросууд Гостомелийн Антоновын нисэх онгоцны буудлын хөөрөх зурвасыг устгасан, харин Жулианид юу ч болоогүй, одоо тэд Васильков дахь нисэх онгоцны буудлыг эзлэхийг оролдож байна.
Ингэж нисэх буудлуудыг онилох шалтгааны логик нь энгийн. Тэдэнд цэрэг буулгах гүүр, гарц хэрэгтэй бөгөөд тэндээс хотын эсрэг довтолгоог өрнүүлэх боломжтой. Үүнд хамгийн тохиромжтой ниёэх буудлууд байдаг. Харин одоо гурав дахь байршилтай бол ажиллахгүй байна.
Хэрэв та Киевийн гол нисэх онгоцны буудал болох Борисполд газардвал Киевийн төв рүү явах замдаа Борисполийн зүүн эргийн гүүрээр гатлах хэрэгтэй болно.
Тиймээс тэд Гостомель, Васильков, Жулианийг буудлуудыг эзэлж авахыг оролдож байгаа нь хойд зүгээс, Чернобылаас газар дээр хэвийн довтолгоо хийх боломжгүй байгааг харуулж байна.
Эх сурвалж: ВВС