Украины тал хэлэлцээр хийхээс татгалзсан гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэв.
Баасан гарагт Путин хэлэлцээр хийх боломжийн талаар хариу хүлээж байсан тул Оросын цэргүүдийг Украины нутаг дэвсгэрт урагш давшилт хийхийг зогсоох тушаал өгсөн гэж Песков мэдэгдэв. Гэвч гөхцөл байдал ингэж эргэсэн учир өнөөдөр гол хүчний давшилт үргэлжилсэн гэж хэвлэлийн төлөөлөгч хэлэв.
Түүнчлэн Украин хэлэлцээр хийхээс татгалзсан гэдгээ Киев мөн баталжээ. Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Алексей Арестович Киев Оростой хэлэлцээ хийхээс татгалзсан гэдгийг мэдэгдлээ. Түүний хэлснээр ОХУ-ын зүгээс тавьсан шаардлагыг хүлээж авах хүсэлгүй байснаас татгалзсан гэжээ.
"Украин хэлэлцээр хийхээс татгалзсаныг би сая мэдлээ. Учир нь Оросын тал зуучлагчаар дамжуулан хэлэлцээ хийх нөхцөл нь бидний сэтгэлд нийцэхгүй байна. Энэ нь биднийг бууж өгөхийг оролдсон хэрэг. Бид тэдэнд энхийн гэрээ байгуулах боломжтой гэсэн дохио өгсөн гэж Алексей Арестович хэлэв.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал