75 дахь удаагийн “Каннын кино наадам”-д Монголын бүтээлийг сурталчлах талбай ажиллуулна

2022-2-26
338

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 73 дугаар тогтоолын дагуу Бүгд Найрамдах Итали улсад зохион байгуулагддаг “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь” болон Бүгд Найрамдах Франц улсад зохион байгуулагддаг “Каннын кино наадам”-д Монгол уран бүтээлчид Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцох боломжтой болсон билээ.

Засгийн газрын дээрх шийдвэрийн дагуу 75 дахь удаагийн “Каннын кино наадам”-ын дэргэдэх “Marchй Du Films” платформд Монголын арилжааны болон арт хаус шинэ бүтээлийг сурталчлах талбайг Соёлын яам албан ёсоор ажиллуулахаар болжээ. Энэ талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгч, “Каннын кино наадам”-д сурталчлах кино санал авах юм байна.

Мөн “Каннын кино наадам”-ын бүрэн болон богино хэмжээний уран сайхны киноны уралдаант хэсэгт бүтээлээ илгээх гэж байгаа уран бүтээлчдийн бүртгэлийн төлбөрийг Соёлын яам хариуцах бөгөөд “Каннын кино наадам”-д өрсөлдөхөөр шалгарсан тохиолдолд бүх талаар дэмжин ажиллана гэжээ.

Дараах шаардлагыг хангасан кино уран бүтээл Каннын кино наадамд бүртгүүлэх эрхтэй байдаг бөгөөд Соёлын яамнаас бүртгэлийн талаар мэдээлэл, зөвлөгөө тусламж авах боломжтой.

Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 3-р сарын 1-ний өдөр

Бүрэн хэмжээний уран сайхны кино нь сонгон шалгаруулалтад оролцохдоо дараах шалгуурыг заавал хангасан байна. Үүнд

-Каннын кино наадмаас өмнөх 12 сарын хугацаанд бүтээгдсэн байх,

-Монгол Улсаас өөр улсад гараагүй байх,

-Кино нь 60 минутаас дээш урттай байх,

-Олон улсын аливаа уралдаан, соёл урлагийн арга хэмжээнд нэр дэвшин оролцоогүй байх; (Өмнө нь өөр кино наадамд оролцсон тохиолдолд Каннын кино наадамд оролцох боломжгүй байдаг)

-Интернэтэд тавигдаагүй, “DVD”-нд хуулагдан гараагүй байх,

-Богино хэмжээний кино нь сонгон шалгаруулалтад оролцохдоо дараах шалгуурыг заавал хангасан байна. Үүнд:

-Наадмаас өмнөх 12 сарын хугацаанд бүтээгдсэн байх,

-Богино хэмжээний киноны урт нь кредитийг оруулаад 15 минутаас хэтрэхгүй байх,

-Монгол Улсаас өөр улсад гараагүй байх,

-Олон улсын аливаа уралдаан, соёл урлагийн арга хэмжээнд нэр дэвшин оролцоогүй байх; (Өмнө нь өөр кино наадамд оролцсон тохиолдолд Каннын кино наадамд оролцох боломжгүй байдаг)

-Интернэтэд тавигдаагүй, “DVD”-нд хуулагдан гараагүй байх гэсэн шаардлагатай.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.