Украин улс руу ОХУ довтолж эхлээд гурав дахь хоног үргэлжилж байна.
Киев дэх армийн анги хотын өргөн чөлөөнд Оросын цэргүүдийг няцаасан гэж
цэргийнхэн мэдээлжээ.
Өнөө өглөө Украины Зэвсэгт хүчнийхэн хотын нэг хэсэгт "хүнд тулаанууд үргэлжилж байна" гэж
Facebook-ийн өөр нэгэн нийтлэлдээ дурьдаж, зарим гудамжинд "идэвхтэй тулаан" өрнөж байна" хэмээв.
Украины нийслэл Киевд 50 гаруй дэлбэрэлт болж, хүнд пулемёт буудсан тухай Киев Independent
мөн мэдээлэв.
Гэсэн хэдий ч Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей
Данилов арми Киев дэх байдлыг бид"хянаж" байна гэж мэдэгдээд
"Бид байгаа бүх арга хэрэгслийг ашиглан цэргийг зогсоож байна" хэмээв.