Өнгөрсөн шөнө НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар 20 гаруй улс орон хамтран санаачилсан "Украйны асуудлаарх" Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын талаар хэлэлцсэн байна.
Төслийн хүрээнд ОХУ-ыг "Украины эсрэг хүч хэрэглэхээ нэн даруй зогсоож, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хилийн хүрээнд Украины нутаг дэвсгэрээс бүх цэргийн хүчээ нэн даруй, бүрмөсөн, болзолгүйгээр гаргах, мөн Украины зүүн хэсэгт орших салан тусгаарлагч хоёр улсыг тусгаар тогтносон гэж хүлээн зөвшөөрснөө цуцлахыг шаардаж байгаа юм.
Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг 15 гишүүний санал хураалтын дүнгээр баталдаг бөгөөд АНУ, Их Британи, Франц Герман зэрэг 11 улс дэмжсэн бол БНХАУ, Арабын Нэгдсэн Эмират, Энэтхэг улс түдгэлзсэн юм. Харин ОХУ хориг тавьжээ. Улмаар төслийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 193 гишүүнтэй чуулганаар хэлэлцэх төлөвтэй байна.