Орос улс Украинтай өндөр түвшинд хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж Ерөнхийлөгч Путин мэдэгдэв
Орос улс Украинтай өндөр түвшинд хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. Тэрээр энэ тухай БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй ярилцахдаа хэлсэнийг РИА Новости Хятадын төв телевизээс иш татан мэдээлэв.
Түүнчлэн Оросын удирдагч Украины асуудлын гол шалтгаан нөхцлийг ярьж, Донбасс дахь Оросын цэргийн ажиллагааны талаар мэдээлэл хийсэн гэж тэмдэглэжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский шинэ видео илгээлтдээ Оросын мэргэжил нэгтнээ хэлэлцээрийн ширээний ард суухыг урьсантухайгаа өмнө нь мэдэгдэж байсан. Украйны удирдагч ийм замаар хүмүүс амь үрэгдэж байгаа явдлыг зогсоох бодолтой байгаагаа онцолжээ.
Хариуд нь ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украины арми зэвсгээ хураалгасны дараа Москва Киевтэй хэлэлцээр эхлүүлэхэд бэлэн байна гэж мэдэгдсэн юм. Мөн тэрээр Оросын тал Украины армийг ямар нэгэн байдлаар дарамтлахгүй гэж батлав.
Эх сурвалж: Лента.ру