Украины Батлан хамгаалах яам Киевийн Оболон мужид Оросын хорлон сүйтгэх, тагнуулын бүлэг ажиллаж байгааг баталжээ. Өмнө нь баасан гаригийн өглөө энэ тухай нүдээр харсан гэрчүүд мэдээлснийг хэвлэлд дурджээ.
"Иргэдээс техник хэрэгслийн шилжилт хөдөлгөөний талаар мэдээлэхийг хүсч байна. Мөн энгийн иргэд болгоомжтой байж, гэрээсээ гарахгүй байхыг сануулжээ.
Би-Би-Си агентлагийн сурвалжлагч Святослав Хоменко Оболон мужид "байнгын дэлбэрэлт"-сонсогдож байгаа тухаөй мэдээлжээ.
Өмнө нь олон нийтийн сүлжээгээр Оболон дагуух Оросын техник хэрэгслийн хөдөлгөөнийг дүрсэлсэн гэх бичлэгүүд гарч байсан.