Жендэрийн үндэсний хорооны 2022 оны ээлжит хуралдаан боллоо

2022-2-25
418

Жендэрийн үндэсний хорооны 2022 оны ээлжит хуралдаан Төрийн ордонд болов. Ээлжит хуралдааныг тус хорооны орлогч дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа даргалж,  хуралдаанд Ерөнхий сайдын зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа болон хорооны гишүүд 80 хувийн ирцтэй  оролцлоо.

Жендэрийн үндэсний хороо нь төрийн болон  төрийн бус байгууллагын тэнцүү оролцоог хангасан 35 гишүүнтэй.

Хуралдаанаар хорооны 2021 оны үйл ажиллагааны хэрэгжилт, ЖҮХ-ны дэргэдэх салбар зөвлөл (14),  салбар хороод (31)-ын жэндэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны явц, үр дүнгийн тайлантай танилцаж, 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж баталлаа.

Түүнчлэн Ажлын албанаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1, 18.3.2, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг дэмжсэн “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031)”-ний төслийг танилцуулан хэлэлцүүлж, гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа.

Жендэрийн үндэсний хорооноос 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд эрэгтэйчүүдэд тулгамдаж буй тодорхой асуудлуудыг шийдвэрлэх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын бүх хүрээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүс, охид, хөвгүүдийн тэгш оролцоог дэмжихэд чиглэсэн гурван зорилт бүхий 36 ажлыг тусгажээ.

Цаашид стратеги төлөвлөгөөнд тусгагдсан тодорхой асуудлаар Жендэрийн үндэсний хорооны гишүүдийн уулзалт, семинарыг зохион байгуулах хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд анхаарахаар гишүүд санал нэгдлээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.