ӨНӨӨДӨР: Самартай шоколадны өдөр

2022-2-25
431
 
Жил бүрийн 2 сарын 25-нд Самартай шоколадны өдөр тохиодог. Маш олон хүний дуртай амттан болох самартай шоколадыг хийж эхэлснээс хойш 100 гаруй жил өнгөрснийг та мэдэх үү? Самар, бүйлс, чангаанз, кешью самар, газрын самар гээд олон төрлийн самар болон шоколадны хослолын өдрийг бүх насны хүмүүс дуртайяа хүлээн авч, талархан тэмдэглэдэг. Шоколадын түүх 2500 жилийн өмнөөс эхэлснийг өмнөх дугаарууддаа өгүүлж байсан билээ.
 
Товчхон сануулахад эртний Ацтекууд какаог тарьж ургуулан, шоколад, шингэн шоколад хийж, үүнийг бурханы өгсөн ухаан нэмдэг бэлэг хэмээн итгэдэг байснаас гадна какаоны үр мөнгийг орлож явсан удаатай. Гэхдээ тухайн цаг үед шоколад өнөөгийнх шигээ чихэрлэг амтаа олоогүй байсан гашуун амттай байсан тул элсэн чихэр, зөгийн балаар шоколадны гашуун амтыг дардаг байв. 16-р зуун буюу 1528 онд Испанид шоколадыг чихрээр амтлан хэрэглээнд нэвтрүүлэхэд зөвхөн хаад, дээдэс, язгууртнуудын хэрэглээ байсан бол 19-зууны сүүлээр какао, элсэн чихрийн үнэ “навс унаснаар” энгийн иргэд хүртэх болсон гэдэг.
 
Харин самарны хувьд шоколаднаас ч өмнө олон мянган жилийн турш хүн төрөлхтний хэрэглээнд нэвтэрсэн бөгөөд одоогийн байдлаар дэлхийд 53 төрлийн самар байгаагаас 20 гаруйхан төрлийг нь хүнсэнд хэрэглэж болдог гэнэ. Самар нь уургаас илүү өөх тосыг агуулдаг болхоор бүх төрлийн самар нь өөх тосны бүлэгт ордог. Нийт өөх тосных нь 50 хувь орчмыг сайн өөх тос эзэлнэ. Самар нь эслэг, антиоксидант, Е аминдэм, фолийн хүчил, магни, фосфор, кали, кальци, зэс селенээр баялаг. Мөн антиоксидант үйлчлэл бүхий фенолт нэгдлээр баялаг бөгөөд энэ нь хальсанд нь хамгийн их байдаг. Тиймээс самрыг хальслалгүй шууд хэрэглэх нь эрүүл мэндэд хамгийн тустай. Бүх төрлийн самар ойролцоогоор 8 г нь 45 ккал илчлэгтэй.
 
Англид 1868 онд хамгийн анхны шоколадны үйлдвэрлэл үүссэнээс хойш хавтгай шоколад, сүүтэй шоколад, цаашлаад шоколадны бусад олон төрлүүд үүсч хэрэглээнд нэвтэрсэн. Гэхдээ сүүтэй шоколаднаас ч өмнө 1800-аад онд Италийн Пьимонт хотод нунтагласан ойн самартай шоколадны “жиандуя” /gianduja/ нэртэй зууурмаг гаргасаны дараа 1876 онд Швейцарийн шоколад үйлдвэрлэгч Даниел Петер хатаасан хуурай сүүг шоколаданд нэмж сүүтэй шоколад үүссэн гэдэг.
 
Хамгийн анх 1925 онд Goobers /Goober гэдэг нь самрыг хэлж байгаа/ компани газрын самрыг шоколаданд бүрээд худалдаанд гаргаснаас хойш Nestle зэрэг олон шоколад үйлдвэрлэгч компаниуд самартай шоколадыг үйлдвэрлэсэн нь бүх насны хүмүүсийн таашаалд нийцсэн. Дэлхий дээр маш олон төрлийн самар, шоколад байдаг. Хэмжээг нь тааруулан хэрэглэбэл шоколад, самар 2 хоёулаа хүнд тустай. Хар шоколад их хэмжээний антиоксидант агуулдаг бол самар маш олон төрлийн амин дэм, уураг, эслэг, магни, фосфор, кали, зэс гээд олон чухал эрдэс бодистойгоос гадна самранд агуулагдах тос артерын судасны ханыг уян хатан болгож, цусны өтгөрөл үүсэхээс сэргийлдэг. Дэлхий дээрх хамгийн алдартай самартай шоколад бол 1954 онд анх үйлдвэрлэгдсэн бор өнгөтөй M&M-s бөгөөд 1960 онд улаан, шар, ногоон өнгөтөй гарах хүртлээ зөвхөн бор өнгөтөй нь худалдаанд байлаа.
 
• Амттанд дурлагчдын шоколад ажиллагаа ихэвчлэн оройн цагаар буюу 20.00-00.00 цагт өрнөдөг гэдэг.
• Хүн төрөлхтөн өвлийн улиралд илүүтэй шоколад иддэг.
• Бүтэн хавтгай шоколад идэхэд л нэг аяга кофе уусантай тэнцүү коффейн хэрэглэдэг.
• Шоколад нохойг үхэлд хүргэж мэднэ. Учир нь эл амттанд агуулагддаг теобромин нь нохойн төв мэдрэлийн системийг гэмтээх хөнөөлтэй.
 
 
                                                                                        Эх Сурвалж:Хашир Анжигай ингэж хэлэв Блог





Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.