Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен ЕХ-ноос Оросын эсрэг авах хориг арга хэмжээний багцыг танилцууллаа.
"Өчигдөр орой батлагдсан асар том, зорилтот хориг арга хэмжээний багц нь Европын холбоо хэр эв нэгдэлтэй байгааг харуулж байна" гэж тэр твиттер хуудсандаа бичжээ.
Нэгдүгээрт, энэ багцад Оросын банкны зах зээлийн 70 хувь, төрийн өмчит гол компаниуд, тэр дундаа батлан хамгаалахын компаниудын эсрэг санхүүгийн хориг арга хэмжээ авах болно.
Хоёрдугаарт, Хориг Оросын төрийн төдийгүй ялангуяа эдийн засгийн хамгийн гол ашигтай гол салбар болох эрчим хүчний салбарт бас чиглэнэ. Орос улс боловсруулах үйлдвэрээ шинэчлэх боломжгүй тул экспортын хориг нь газрын тосны салбарт нөлөөлнө.
Гуравдугаарт: Европын холбоо Оросын агаарын тээврийн компаниудад онгоц, болон түүний тоног төхөөрөмж худалдахыг хориглосон гэв
Эх сурвалж: ВВС