Байлдааны ажиллагааны үеэр Чернобылийн ослын голомтыг Оросын цэрэг эзлэн авсан тухай Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк мэдэгдлээ. "Ашиглалтаас гарсан цөмийн байгууламжийг Украины үндэсний харуулууд чадлаараа хамгаалж байсан ч ширүүн тулалдааны дараа Оросын арми тус газрыг хяналтдаа авлаа. Цацраг идэвхит бодисын голомтод буй үйлдвэрийн байгууламж, цөмийн хог хаягдлын агуулахын нөхцөл байдал тодорхойгүй байна. Европын хамгийн ноцтой аюулуудын нэг энэ ” хэмээн Михайло Подоляк ярьжээ.
Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн зөвлөх асан Игорь Новиков ч ашиглалтаас гарсан цөмийн байгууламжаас Европт заналхийлж буй аюулыг маш нухацтай авч үзэх шаардлагатай гэж мэдэгдэв.
“Чернобылд идэвхтэй 15 реактор, цөмийн хаягдал бий. Тэдгээрээс нэг нь алдагдсан тохиолдолд Европ тэр чигтээ сүйрэх аюул нүүрлэж байна” гэж Новиков Аль Жазира агентлагт ярьжээ.