Сүхбаатар дүүрэгт байрлах Business Tower оффисын барилгын лифт унажээ. Тодруулбал, өнөөдөр 13 цагийн орчимд тус төвийн лифтээр иргэд зорчиж байхад нь лифтний бэхэлгээ тасарч унасан байна. Азаар хүний амь нас эрсдээгүй байна. Энэ талаар тухайн үед лифтэнд зорчиж явсан иргэн бичлэг хийж өөрийн цахим хуудаснаа оруулжээ.
Тухайн иргэн "Лифт унаад үхэх шахлаа! Ус уух хувьтай л байгаа юм байна. Амьд гарсандаа баярлав. Business Tower лифт бол зүгээр хүн алах юм байна! Лифты тороос хэр давтамжтай солих ёстой юм бэ!! Тороос мороосоо лифтны үзлэг хийдэг газар гэж байна уу!!!!" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичлэгийн хамт оруулжээ.