С.Чулуун: Нуурын музей байгуулах нь Хөвсгөл нуурыг хамгаалахад чухал үүрэгтэй

2022-2-24
517

Хөвсгөл нуураа хамгаалах үндэсний чуулган Төрийн ордонд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар БОАЖЯ, Хөвсгөл аймгийн ЗДТГ, байгаль орчин, түүх, соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төр бус байгууллагыг төлөөлж 400 гаруй төлөөлөгч оролцож буй юм. Чуулган өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж, Хөвсгөл нуурыг хамгаалах, байгаль түүх соёлын өвд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр цаашид хэрхэн ажиллах шийдвэрүүдийг гаргах юм.

Хөвсгөл нуур бол дэлхийн цэнгэг усны нөөцийн 0.4 хувь, Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 74.6 хувийг эзэлж буй дэлхийн хамгийн гүн, цэнгэг уст нуур юм. Хөвсгөл нуураас ганц Эгийн гол эх авч урсдаг бол 65 гол, горхи цутгадаг. Хөвсгөл нуур Байгал далайд цутгаж, дэлхий экосистемийг тэнцвэржүүлэхэд оролцож байдаг хэмээн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцлоод, цаашид Хөвсгөл нуурыг хамгаалах, нуурын орчмыг байгаль, түүх, соёлын аялал жуулчлалын цогцолбор болгоход анхаарч ажиллахыг сануулсан юм.

2004 онд Хөвсгөл нуурыг зорьж 7716 жуулчин очиж байсан бол өнөөдөр энэ үзүүлэлт 12 дахин нэмэгдэж 90 мянгад хүрчээ. Нуурын ус болон нуур орчны бохирдлын нэг хэсэг нь жуулчдын хөдөлгөөнтэй холбоотой. Тиймээс өнөөг хүртэл явж ирсэн байдалдаа өөрчлөлт хийх цаг болсныг БОАЖЯ, орон нутгийн удирдлагууд, чуулганы төлөөлөгчид хүлээн зөвшөөрч байна.

2004 онд Хөвсгөл нуурыг зорьж 7716 жуулчин очиж байсан бол өнөөдөр энэ үзүүлэлт 12 дахин нэмэгдэж 90 мянгад хүрчээ. 

Жуулчлны баазууд 100 хувь эко жорлон хэрэглэхээс энэ ажил эхлэх бөгөөд Хөвсгөл нуурын бүс нутаг байгаль, түүх, соёлын цогцолбор төв болохыг нь тодруулан танилцуулах чиглэлээр жуулчдыг  соён гэгээрүүлэх талын томоохон ажлуудыг даруй эхлүүлэх цаг болсныг чуулганы төлөөлөгчид ч хүлээн зөвшөөрч, дэмжиж байв.

Чуулган дөрвөн чиглэлээр салбар хуралдаануудад хуваагдан явагдаж байна. Хоёрдугаар салбар хуралдаан “Хөвсгөл нуурыг тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх” сэдвийн хүрээнд өрнөсөн бөгөөд энэ хуралдаанд “Чингис хаан” музейн захирал, Академич С.Чулуун “Хөвсгөл нуур орчмын соёлын илэрхийлэлд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдэвт илтгэлийг онцолж байна. Түүх, соёл, байгалийн аялал жуулчлалыг хослүүлан хөгжүүлэх нь иргэдийг соён гэгээрүүлэх замаар байгаль орчноо хайрлан хамгаалах сэдлийг төрүүлж байдаг.

Академич С.Чулуун, Монгол нутагт хүн үүссэн цагаас эхлэн Монголын бүхий л үеийн дурсгал Хөвсгөл нуурын бүс нутаг, түүний орчин хадгалагдаж байдгаараа онцлогтой. Энэ газар нутгийг нэгдүгээрт,  Хөвсгөл нуур болон түүний орчны бүс. Хоёрдугаарт, Хөвсгөл нуурын бүсийн гаднах тойрог гэж хоёр бүсэд хувааж болно. Хоёр дахь бүсэд  чулуун зэвсгээс эхлээд хүрэл, төмөр зэвсгийн үе, дундад зууны асар олон дурсгалууд, XVIII-XIX зууны дурсгалууд, орчин үед байгаль орчин, түүхэн үйл явдал дээр суурилан сэргээсэн аялал жуулчлалын цогцолборууд бий.

Хөвсгөл нуураас нэг гол эх авдаг нь Эгийн гол. Энэ нутагт нэн эртний монгол хүн оршин амьдарч байсныг нотлох түүхийн судалгаа байдаг. 1921 онд Эрхүүгийн археологичид ирж, Эгийн голын сав нутагт чулуун зэвсгийн бууц сууринд эртний хүний ул мөр байна гэдгийг нотолсон байдаг. Хөвсгөл нуур руу явахад Эрхэл нуур бий. Эрхэл нуурын орчимд Буган хөшөө, хиргэсүүр, дөрвөлжин булш байгаа нь Хүннү гүрэн, Монголын төрт улс байгуулагдахын өмнөх Евроазийн бүс нутгийн соёлын том төв байсныг харуулж байгаа юм. Буган хөшөөний мянгаад дурсгал дотроос хамгийн сонгодог хэлбэрийн дурсгалууд Хөвсгөл нуурын бүс нутаг болох Уушгийн өвөр, Эрхэл нуур, Дархадын хотгор зэрэгт хадгалагдаж байна.

Буган хөшөөний дурсгалыг Хөвсгөл нуурын бүс нутгаар харвал Хөвсгөл аймгийн 23 сумаас 18-д нь 247 дурсгал буюу энэ нь Монгол нутагт олдоод байгаа нийт буган хөшөөний 20 гаруй хувийг эзэлж байна гэж эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг.

Монголын их эзэнт гүрэнтэй холбоотой дурсгалууд Хөвсгөл нуурын бүс нутагт олноор илэрч олдож байгаа нь Хөвсгөл нуурын бүс нутаг Монголын эзэнт гүрний нэг томоохон ай сав байсныг илтгэнэ.

Улаан-Уул сумын нутаг дахь Хориг уулын дурсгал харамсалтай нь тонуулчдын гарт өртсөн ч гэсэн манай судлаачид тэнд дахин ажилласан. 2020 онд Соёлын яаманд ажиллаж байхдаа дахин экспедиц гаргаж, олон дурсгалыг шинээр илрүүлсэн. Монголын их эзэнт гүрэн Юань улсын хамгийн том цогцолбор дурсгал мөн эндээс илэрсэн. Юань улсын үеийн эдлэл хэрэглэл, алт мөнгөн чимэглэл зэрэг олон зүйл илэрч олдсон нь одоо “Чингис хаан” музейн үнэтэй дурсгалууд болж, дэлгэгдэхэд бэлэн болж байна. 

Хөвсгөл нуур түүний орчны түүх, соёлын судалгаа харьцангуй бага хийгдсэн. Бид нуур, геологи байгалийн эрдсийг ярихаас биш соёлын өв, соёлын өвийн утга учир, тэр өвийг хүмүүст хүргэх, соёлын өвөөр соён гэгээрүүлж, Хөвсгөл нуурын бүс нутгийг сурталчлах тал дээр анхаарал бага хандуулсан.   

Хамгийн наад зах нь Цагаан чулуутын овоо, Ван толгой, Чингүнжавын гэрийн буурь хэмээгдэх хиргэсүүр зэрэг газрууд цогцолбороороо дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал суурь болно. Хөвсгөл нуурын орчмын түүх, соёлын дурсгалыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон сурталчлах боломжийг бүрдүүлэхэд дараах зүйлийг анхаарал хандуулах нь зүйтэй.

Нэгдүгээрт, Түүх соёлын өвийн цогц судалгааг явуулах. Тухайн дурсгалын хамаарах бүс нутаг, агуулга, зэрэглэлийг нь тогтоож өгөх ёстой.

Хоёрдугаарт, Соёлын биет болон биет бус өвийн мэдээллийг багтаасан цахим санг бүрдүүлэх

Гуравдугаарт, Соёлын өвийн дурсгалуудыг мэдээлэлжүүлэх, танилцуулга хийх, маршрут тогтоох, онцлогийг тусгасан мэдээллийн төв байгуулах эрхийг иргэдэд олгох, түүнийг бодлогоор дэмжих нь зөв. Соёл мэдээллийн төвийг музейтэй уялдуулах ёстой.

2020 онд би Соёлын яаманд ажиллаж байхдаа Хөвсгөл нуурын соёл мэдээллийн төв мүзей байгуулах саналыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсан. Байгалийн өвийг соёлын өвтэй хослуулан мэдээллийн цогцолбор төв байгуулах нь чухал.

Соёлын өвөөр дамжуулан жуулчдад зөв ойлголт өгөх, Хөвсгөл нуурын бүс нутаг болон нуурыг хамгаалах нь аялал жуулчлалыг үр дүнтэй хөгжүүлэх шийдэл гэж харж байна.Энэ бүс нутагт оршин байгаа, очиж байгаа ч хүмүүсийн гэгээрэх гарц шийдэл нь Соёл мэдээллийн төв. Тэндээс хэчнээн ургамал, чулуун хот байдгийг, ямар түүхийг дамжиж ирснийг тодорхой харуулж, хайрлахгүй байхын аргагүй хөх сувд, нутаг орон юм гэж харуулах учиртай. 

Дэлхий улс орнууд нуурын музейг чухалчилдаг. Дэлхийд нуурын олон музей бий. Хөвсгөл нуурын музей байгуулах саналыг би 2008 оноос эхлэн хөөцөлдсөн. Хэн ч ойлгоогүй, дэмжигдэхгүй өнөөг хүрсэн. Хөвсгөл нуурын музейг Японы Бива нуурын жишгээр хөгжүүлбэл тохиромжтой санагддаг. Соёл мэдээллийн төв музей, лаборатори, аялал жуулчлалын мэдээллийн цогц дата баазтай болбол жуулчид байгалийн сайханд аялж, амарч, давхар түүх соёлын бүрэн мэдээллийг авна. 

Соёлын хулгайгаар Хөвсгөл аймаг нэгдүгээрт, дараа нь Архангай аймаг орно.  

Музейг нуурын бүс рүү ордог тусгай хамгаалалттай газрын постны хажууд байгуулбал тохиромжтой. Хөвсгөл нуур руу очих бүх хүн тэр замаар л орно. Тэндээс бүрэн мэдээллээ авч, утга учрыг нь ойлгоод орох юм. Хөвсгөл нуурыг хамгаалах, нуурын талаар хүмүүст зөв ойлголт өгөх, аялал жуулчлалын олон бүтээгдэхүүн гаргаж, байгаль, түүх соёлын өвийн илэрхийлэл болох ихээхэн үнэ цэнэтэй гэж харж байна. 

Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэр дэх археологийн дурсгалууд хулгайч, тонуулчдын гарт үрэгдэж байгаа нутгийн иргэд харамсан халаглаж байгаагаа дурдаад, соёлын хулгайтай тэмцэх, хариуцлага тооцох ямар зохицуулалт байдаг талаар Академич С.Чулуунаас тодруулж асуув. 

Тэрбээр, Соёлын хулгайгаар Хөвсгөл аймаг нэгдүгээрт, дараа нь Архангай аймаг орно. Хөвсгөлийн Дархадын хотгор, Хориг голд байсан олон хиргэсүүрийг тонож, эртний асар үнэтэй эд өлгийн зүйлсийг хулгайлсан.

Улаан уул сумын Хориг уулнаас олсон 700, 800 жилийн өмнөх ваартай шар тос, өрөм бол тонуулчдын голоод хаясан үлдэгдэл. Тэнд алтан эмээл хүртэл байсан. Юань гүрний эд өлгийн зүйлсийг тоносон эзэд нь ч тодорхой. Би түүхч хүн, судалгаа баримттай ярина. Даанч Хөвсгөлийн цагдаагийн газар нь ажиллахгүй, мөрөөр нь шалгахгүй өнөөдрийг хүрлээ. Энэ тонуул бол маш чанга хуулийн хариуцлагатай гэв.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.