Украины Дотоод хэргийн сайдын зөвлөх Антон Геращенко ОХУ тус улсын нийслэл Киев хотод пуужингийн цохилт өглөө. Оросын эзлэн түрэмгийлэл ийнхүү эхэллээ гэж мэдэгдлээ.
Мөн тэрээр Киев болон Харьковын нисэх онгоцны буудлууд, цэргийн штаб, удирдлагын төвүүд их бууны цохилтод өртөж, хилийн дагуу буудалцаж эхэлсэн талаар мэдээлсэн байна.