Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл танилцууллаа.
Сүүлийн 24 цагт 497 иргэнээс халдвар илэрчээ. Бүртгэгдсэн халдварын 257 нь нийслэлд, 240 нь орон нутат батлагдсан байна. Энэ хугацаанд гурван аймагт халдвар бүртгэгдээгүй бол хамгийн олон тохиолдол Өмнөговь аймагт бүртгэгджээ. Харин халдварын улмаас хоёр хүн нас барсан байна. Ингэснээр коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 2091 боллоо.
Одоогоор 3238 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 767 нь хүүхэд, 194 нь жирэмсэн эх байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 45 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин өрхийн эмчийн хяналтад 11310 иргэн гэрээрээ эмчлүүлж байна.