
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Донбас мужид "цэргийн ажиллагаа" явуулахаа
мэдэгдсэн юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл түүнийг эл үйлдлээ зогсоохыг шаардаж байгаа хэдий ч
тэрбээр шийдвэрээсээ няцахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа.
Тухайн мэдэгдэлдээ тэрбээр " ОХУ, Украин хоорондын мөргөлдөөн бол зайлшгүй зүйл бөгөөд зөвхөн
цаг хугацааны асуудал байсан" хэмээв.
Мөн саяхан Украины зүүн хэсгийн Донецк мужид байгаа ВВС-ийн Зүүн Европ дахь сурвалжлагч
Сара Рэйнсфорд дөнгөж сая хүчтэй дэлбэрэлт сонссон гэж мэдэгдэв.
