Барилга угсралт, их засварын ажлын 97.7 хувийг дотоодын байгууллага гүйцэтгэжээ

2022-2-24
324

Барилга угсралт, их засварын ажил 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 4.5 их наяд төгрөг болж, 4.4 (97.7 хувь) их наяд төгрөгийн ажлыг дотоодын, 104.6 (2.3 хувь) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэв.

Ийнхүү ноднингийнхоос 695.6 (13.4 хувь) тэрбум төгрөгөөр багасахад дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 685.3 (13.5 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.

Дотоодын барилгын байгууллагаас хувийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 4.1 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 403.8 (9 хувь) тэрбум, төрийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 287.8 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 251.3 (46.6 хувь) тэрбум төгрөгөөр, гадаадтай хамтарсан байгууллагын барилга угсралт, их засварын ажил 48.1 тэрбум төгрөг болж, 30.2 (38.5 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа.

Барилга угсралт, их засварын ажлын 35.2 хувийг орон сууцны барилга, 32.6 хувийг орон сууцны бус барилга, 29.4 хувийг инженерийн барилга, байгууламж, 2.8 хувийг их засвар эзэлж, өмнөх оныхоос орон сууцны барилгын ажлын эзлэх хувь 1.8 нэгж хувиар ихэссэн бол орон сууцны бус барилгын эзлэх хувь 1.5, инженерийн барилга, байгууламжийнх 0.2 нэгж хувиар  багассан байна.

Орон сууцны бус барилгын ажлын гүйцэтгэл 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 1.5 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 306.5 (17.2 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Үүнд, сургууль, соёлын барилгынх 176 (34.4 хувь) тэрбум, бусад барилгынх 114 (35.5 хувь) тэрбум, эмнэлгийн барилгынх 34.7 (38.6 хувь) тэрбум, худалдаа, үйлчилгээний барилгынх 20.2 (13.9 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.

Улаанбаатар хотод 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 1.8 их наяд төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийгдсэн нь улсын дүнд 42 хувийг эзэлж, өмнөх оныхоос 3.9 нэгж хувиар багасав. Дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр Өмнөговь аймагт 1.4 их наяд, Дорноговь аймагт 284.3 тэрбум төгрөг болж, энэ нь аймгуудын барилга угсралтын ажлын 64.3 хувийг эзэлж байна.

Эдгээр аймгийн нутаг дэвсгэрт төмөр зам, газрын тосны үйлдвэрийг дагасан барилга угсралтын ажил эрчимжиж байна. Өнгөрсөн онд ашиглалтад оруулсан барилга угсралт, их засварын ажил 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 1.2 (53.7 хувь) их наяд төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Үүнд, орон сууцны барилга 537.8 (50.5 хувь) тэрбум, орон сууцны бус барилга 442.1 (64.5 хувь) тэрбум, инженерийн барилга, байгууламж 202.5 (47.4 хувь) тэрбум, их засварын ажил 58.6 (43.3 хувь) тэрбум төгрөгөөр багассан аж. 

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.