Анхнаасаа “Араа шүд”-ийг нь тооцоогүй Ажлын хэсгийнхэн эрх мэдэл нэхэв

2022-2-24
1524

 Хөгжлийн банкны асуудлаар УИХ-аас байгуулсан Б.Баттөмөрөөр ахлуулсан ажлын хэсгийнхэн анхны мэдээллээ хийлээ.  Ажлын хэсгээс шинэ содон ямар мэдээлэл өгөв гээд харахаар онцолчих юмаар тун хомсхон, урьд өмнө нь ямар нэгэн хэмжээгээр  хэвлэл мэдээлйнхний дэлгэн тавьсан  тоо баримтууд дурдагдлаа.

Угаасаа ч  нийгэм анхнаасаа энэ ажлын хэсгийнхнээс нэг их хүлээлттэй байгаагүй. Зарим гишүүд нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй,  ядахад банкны актив пассив, баланс тайланг уншаад ойлгочих хэмжээний мэргэжлийнхэн, Б.Энхбаяр мэтийн залуу гишүүдээс ажлын хэсэгт оруулсангүй гэх шүүмжлэл дагуулж байсан. Энэ шүүмжлэл оргүй хоосон байгаагүй нь мэдээллийн үеэр мэдрэгдэж  байна билээ.

Мэдээллийн үеэр дурдагдсан тоо баримтыг эс тооцвол тэд УИХ-ын хаврын чуулган эхэлмэгц Хөгжлийн банкны хуульд өөрчлөлт оруулах, тус банкийг шалгах ажлын хэсгээ өргөжүүлж хяналтын хороо байгуулах санал дэвшүүлж буйгаа мэдээллээ.  Эндээс харвал тус ажлын хэсгийнхний  эрх мэдэл зарим тал дээр хүрэлцэхгүй байгаа бололтой юм.  

Үнэхээр ч  тэдний хувьд одоогоор 800 хуудас материалыг уншиж танилцахаас хэтэрсэнгүй.

Гэхдээ энд дурдагдсан яалт ч үгүй үнэн нэг баримт бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлсэн  "Хөгжлийн банк 2017 оноос өмнө ард түмэн, бизнесүүдийн банк байсан бол 2017 оны  хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дарга нарын банк болсон" гэх дүгнэлт юм.

Үүнийг тодотговол, Хөгжлийн банкны олгох зээлийн жагсаалтыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж баталдаг байсан бол 2017 оны хоёрдугаар сарын  хуулийн шинэчлэн найруулсан өөрчлөлтөөр энэ эрх мэдэл банкны ТУЗ-д шилжсэн байгаа юм. 2017 он бол МАН-ын ялалтын цуурай замхраагүй байсан үе. Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх эхлэл ингэж тавигдсан байдаг.   

Хэдийгээр МАН өнөөдөр Хөгжлийн банкны асуудлаар хүний өөрийнгүй хариуцлага хүлээнэ гэж чанга дуугарч байгаа боловч өөрсдийнхөө тарьсан  үйлийн үрийг эдэлж, “гэдсээ цэвэрлэж” гэмээ цайруулж байгаагаас өөрцгүй юм. Ялангуяа хуульд өөрчлөлт оруулсан УИХ.

УИХ-ын ажлын хэсгийнхэн өөрсдийгөө “Араа шүдгүй” хэмээн тодорхойлов. Өөрөөр хэлбэл эрх мэдэлгүй, цаас эргүүлж тоо баримт тоочихоос хэтрэхгүй байна гэсэн үг. УИХ-ын ажлын хэсэг АТГ болон бусад хууль хяналтын байгууллагын хяналт шалгалтаас юугаараа ялгарах вэ, тэд юуг ил болгож, ямар шийдвэр гаргахав гэдэг нь тодорхойгүй. Эрх үүргийн зааг ялгаа гэж бас бий.  Энэ мэтээс шалтгаалж олны ярьдгаар “шүдгүй арслан” гэдэг шиг  байгаа гэдэг нь үнэн байх.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Хөгжлийн банканд ажлын хэсгийн хүрээнд шалгалт хийе гэхээр бүх бичиг баримтыг хууль хяналтынхан аваад явчихсан. Дээрээс нь аж ахуйн нэгжийн нууцад хамаарах дансыг харах эрх байхгүй. Мөн өмнөх захирлуудыг дуудаад зээл авахад хэн нөлөөлсөн бэ гэдгийг тогтоох эрх байхгүй. Тиймээс хянан шалгах түр хороог байгуулах нь зүйтэй. Түр хороо байгуулбал мөрдөн шалгах, нотлох баримт цуглуулах, гэрчээр хүн дуудаж байцаах, шинжээч томилох эрхтэй болно” гэсэн юм.

 Ажлын хэсэг байгуулахдаа  анхнаасаа энэ “араа шүд”-ийг нь тооцоолоогүй, шалгалтын үр дүнг УИХ-д танилцуулах төдий үүрэгджээ. Ингэж хоёрын хооронд гурвын дунд нэр төдий ажлын хэсэг байгуулсан нь хэлбэрийн төдий харагдаж байгаа юм. 

Хэрэв тэд түр хорооны журмаар ажиллана гэвэл  түрүүчээсээ  шүүх хурлыг 11 удаа хойшлуулаад байгаа шүүх хуулийнхныг дуудаж асуудлаа тодруулах боломжтой болох юм. 

Угаасаа хуулийн зохицуулалтаараа дөрвөөс доошгүй гишүүд хамтран түр хороо байгуулах эрх нь нээлттэй байдаг байх. Ингэж байж нийгмийн хүлээлтийг хангана.

Б.Тулга






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.