Авилгатай тэмцэх газраас Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Б.Шинэбаатарын гэр болон хамаарал бүхий аж ахуйн нэгжийн байранд прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн талаар эх сурвалж мэдээлэв. Нэгжлэгийн явцад ямар зүйл хураан авсан талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа юм.
Сануулахад, Б.Шинэбаатарыг тус банкнаас олгосон зээлийн асуудалтай холбоотойгоор нэг сар цагдан хориод байгаа билээ.
Эх сурвалж: ISEE.MN