ӨНӨӨДӨР: "Ротари" клуб байгуулагдсан өдөр

2022-2-23
332

"Ротари" нь даян дэлхийн хүмүүсийн сайн сайхан, энх амгалангийн төлөө бизнесийн болон мэргэжлийн шилдгүүдийг эгнээндээ нэгтгэсэн хүмүүнлэгийн үйлчилгээг дэлхийн өнцөг буланд хүргэдэг шашны болоод улс төрөөс ангид ашгийн бус, төрийн бус байгууллага юм. Өдгөөгөөс 117 жилийн өмнө Чикагод Пол Харис гэгч хүн гурван найзын хамт энэ байгууллагын үндэс суурийг тавьжээ. Өдгөө Ротари нь дэлхийн 176 оронд 35 мянган клуб болон 1 сая 200 мянган гишvvдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй олон улсын сайн санааны байгууллага юм.

1905 оны 02-р сарын 23-нд өмгөөлөгч Паул П.Харрис /Paul P. Harris/ АНУ-ын Чикаго хотын Деарборны /Dearborn/ гудамжны Unite барилгад байх өөрийн найз Густав Лоерын /Gustave Loehr/ оффисд дээр бизнесийн гурван танилтайгаа уулзаж байхдаа анхны Ротари клубыг /Rotary Club/ байгуулжээ. Энэхүү анхны уулзалтад Харрис, Лоер (уул уурхайн инженер) нараас гадна Сильвестр Шийле (Silvester Schiele нүүрсний худалдаачин), Хирам Э.Шорей (Hiram E. Shorey захиалгат хувцасны бизнес эрхлэгч) нар оролцсон. Гишүүд эхний ээлжинд Ротари /эргэлтэт/ гэсэн нэрийг сонгосон тул дараа дарагийн долоо хоног тутмын клубын уулзалтыг бие биенийхээ оффисд ээлжлэн хийж байсан боловч нэг жилийн дотор Чикаго клуб маш том болж, үйл ажиллагаагаа тусгайлан байр танхим сонгож хийх шаардлагатай болжээ.
 
Дараагийн дөрвөн Ротари Клубууд АНУ-ын баруун хэсэгт Сан-Францискогоос эхлээд Окланд дараа нь Сиэтл, Лос Анжелесд үүсгэн байгуулагдав. Удалгүй 1910 онд Америк дахь Ротари Клубуудын Үндэсний Холбоо /The National Association of Rotary Clubs/байгуулагдсан. 1910 оны 11-р сарын 3-наас эхлэн Канадын Манитоба /Manitoba/ мужийн Виннипег /Winnipeg/ хотод Ротари клубын уулзалт эхэлсэн нь хилийн чанадад түгэн дэлгэрэхийн эхлэл болжээ. 1911 оны 2-р сарын 22-нд Дублин хотноо Ирландын анхны Ротари клубын уулзалт болсон нь Хойд Америкаас гадна байгуулагдсан анхны клуб болов. 1912 оны 4-р сард Ротари Винипег клуб өөрөсдйин гэсэн дүрмээ баталснаар АНУ-аас гадна яг Америк маягийн бусдад үйлчилдэг клуб байгуулагдсан анхны тохиолдол болжээ. АНУ-аас гадна улс орнуудад клубууд нэмэгдсэн тул 1912 онд холбоо нэрээ Олон улсын Ротари Клубуудын Холбоо /International Association of Rotary Clubs/ болгон өөрчлөв.
 
1912 оны 8-р сард Лондонгийн Ротари Клуб Холбооноос дүрмээ хүлээн авснаар Хойд Америкаас гадна анхны хүлээн зөвшөөрөгдсөн Ротари клуб болжээ. Хожим нь Ирландын Дублин клуб Лондонгийн клубээс өмнө байгуулагдаж байсан нь тогтоогдсон боловч тэд дүрмээ Лондонгын клуб байгуулагдсаны дараа л авсан байна. Дэлхийн 1-р дайны үед Их Британийн Ротари клуб есөөс 22 болж нэмэгдсэн. Мөн бусад улсуудад анхны клубууд байгуулагдаж эхэлсэн нь 1916 онд Кубад, 1919 онд Филиппинд, 1920 онд Энэтхэгт байгуулагджээ.
 
1922 онд холбооны нэрийг Ротари Интернэшнл болгон өөрчиллөө. 1923-1928 онуудад Ротаригийн ажлын алба нь Атвелл Билдингд /Atwell Building/ байрлаж байсан бөгөөд энэ үеэс сар бүр гаргадаг The Rotarian сэтгүүлийг хэвлүүлж эхэлсэн. 1925 он гэхэд Ротари 20,000 гаруй гишүүнтэй 200 гаруй клубтэй болж өргөжсөн.
 
Дэлхийн 2-р дайн Ротаригийн хөгжилд сөргөөр нөлөөлсөн. Испанийн иргэний дайн эхэлснээс хойш удалгүй Испанийн Ротари клубууд үйл ажиллагаагаа зогсоосон. Үүний дараагаар Европ даяар клубууд дараах байдлаар /Нидерланд (1923), Финланд (1926), Австри (1938), Итали (1939), Чехословак (1940), Эстони, Латви, Литва, Польш, Югослав, Люксембург (1941), Унгар (1941/1942)/ үйл ажиллагаагаа зогсоосон юм. Ротари НҮБ-ыг 1945 онд байгуулагдсанаас хойш хамтран ажиллаж байна. Тэр үед Ротари 65 оронд клубтэй байжээ. Хоёр байгууллага энх тайвныг сурталчлах тал дээр санал нэгтэй байсан бөгөөд Ротари 1946–47 онд НҮБ-д зөвлөлдөх статустай байв.
 
Ротари Интернэшнл бол олон улсын сайн үйлсийн байгууллага бөгөөд хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх, амьдралын чанарыг сайжруулах, энх тайвныг хөгжүүлэх зорилгоор бизнесийн болон бусад мэргэжлийн манлайлагчдыг нэгтгэх зорилготой юм. Ротари нь улс төрийн болон шашны бус бүх хүмүүст нээлттэй байгууллага юм. Өнөөдөр Ротариан гэж нэрлэгддэг 1.2 сая хүмүүс дэлхийн өнцөг булан бүрд 35,000 гаруй клубд хамаарагдан, нийгэмдээ үйлчилж, өөрийгөө хөгжүүлж байна.
Ротари клуб нь Олон улсын Ротаригийн үндсэн нэгж бөгөөд клуб бүр өөрийн гишүүнчлэлийг өөрөө тодорхойлдог. Клубууд анх нэг хотод нэг клубээр хязгаарлагддаг байсан бол Ротари Интернэшнл нь том хотуудад нэг буюу хэд хэдэн клуб байгуулахыг дэмждэг болсон. Клубын гишүүд ихэвчлэн 7 хоногт нэг удаа уулзаж цаашид хийх үйл ажиллагаагаа ярилцахаас гадна сонгосон нэг илтгэгчийн илтгэлийг сонсож өөрсдийгөө хөгжүүлдэг.
 
Клуб бүр орон нутгийнхаа хүрээнд янз бүрийн төслүүд хэрэгжүүлдэг бөгөөд зарим тохиолдолд орон нутгийнхаа бусад клубтэй, хааяа өөр улсын "эгч клуб"-ийнхэнтэй хамтран төслөө хэрэгжүүлдэг. Ихэнх клубууд олон нийтэд чиглэсэн арга хэмжээг улиралд дор хаяж нэг зарим тохиолдолд илүү олон удаа зохион байгуулдаг.
 
Клуб бүр өөрийн ерөнхийлөгч, ажлын албаа идэвхтэй гишүүдээсээ нэг жилийн хугацаатай сонгодог. Клубууд нь өөрсдийн стандарт дүрэм, Ротари Интернэшнл байгууллагын үндсэн хууль, дүрмийн хүрээнд нэлээд бие даасан байдалтай байдаг. Ротарианчууд дэлхийн аль ч Ротари клубийн долоо хоног тутмын уулзалтанд хамрагдаж болно.
 
1968 онд тус байгууллагын хөтөлбөр дээр суурилсан анхны Ротаракт клуб байгуулагдсан бөгөөд эн Ротаригийн гишүүн болохоор өөрийгөө бэлтгэн, хөгжиж байгаа залуучуудын байгууллага юм. Мөн 12-18 насныхан хамрагддаг Интеракт клубууд Ротари Интернэйшнэлийн хүрээнд байдаг.
Монгол улс 116 жилийн түүхтэй энэ байгууллагын гишүүн болох эхлэл анх 1995 онд “Улаанбаатар Ротари” нэртэй клуб байгуулагдсанаар тавигдсан байдаг. 1995 оноос өнөөг хүртэлх хугацаанд Монголын Ротари байгууллага 18 Ротари клуб (үүнд 30-аас дээш насныхан хамрагдана), 15 Ротаракт клуб (18-30 нас), 4 Интеракт (12-18 нас) клубүүдээр хүрээгээ тэлж, эгнээндээ 1000 гаруй гишүүдийг нэгтгэн үйл ажиллагаагаа явуулж байна.
 
 
                                                            Эх Сурвалж: Хашир Анжигай ингэж хэлэв Блог





Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.