Б.Баттөмөр: "Шинэ яармаг хотхон" гэх мэт төсөл зээл авах болзол хангаагүй ч зээл олгожээ

2022-2-23
533

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцах үүрэг бүхий ажлын баг хэвлэлийн хурал хийж байна.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр "Ажлын хэсэг байгуулагдаад найм хонолоо. Тус банктай холбоотой 800 хуудас материалтай уншиж танилцлаа. Хөгжлийн банкны Эрсдэлийн санд 585 орчим тэрбум төгрөг байсныг Монголбанк 1.3 их наяд төгрөг болгох зөвлөмж өгч, нэмэгдүүлсэн. Тус банк 2012-2021 оны хооронд нийт 74 төсөлд зээл олгосноос 21 нь зориулалтын бусаар зээлийн хөрөнгөө зарцуулжээ. Нийт зээлийн багцын 687 тэрбум чанаргүй, 500 орчим тэрбум төгрөг анхаарал хандуулах. Үүнд 5 зээл бий. "Эрдэнэс Монгол", Эрчим хүчний яамны зээлүүд багтана. 131 тэрбум төгрөгийн зээл хэвийн байна. 

Шалгалт үргэлжилж байна. Бид эхний дүгнэлтээ гаргасан. Хөгжлийн банк банканд тавьдаг 6 шалгуураас 3-ыг нь хангаж, 3-ыг нь хангахгүй байна. Тус банкны ТУЗ-өөс гаргасан 84 шийдвэрийг нэг бүрчлэн тулгаж, үзэж байна. Төрийн өмчит компаниудын зэлийн үлдэгдэл 316 тэрбум төгрөг байна. "Шинэ яармаг хотхон" гэх мэт төсөл зээл авах болзол хангаагүй ч зээл олгожээ. Нийт зээлийн үлдэгдэл 3.2 их наяд төгрөг байна. Шүүхэд 69 сарын турш үргэлжилсэн маргаан ч байна. 

Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтээр дараах асуудлыг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай. Банкны хууль эрх зүй болон компанийн засаглалыг сайжруулах шаардлагатай. Чанаргүй болсон зээлийг газар дээр нь очиж үзэх шаардлагатай. Барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоохын тулд мөрдөн шалгах баг үүсгэнэ. Чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлүүдийн компаниудын эцсийн өмчлөгчийг тогтоон, шаардлагатай бол дансыг нь царцаана. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөнө. УИХ ирэх сарын 15-нд нээлтээ хийнэ. Одоогийн ажлын хэсгийг хянан шалгах түр хороо болгон өргөтгөх саналаа бид УИХ-ын чуулган нээлтээ хиймэгц өргөн барина. Мөн хяналтын сонсгол зохион байгуулна.

Ер нь бид ААН-үүдийг буруутгахгүй. Зээл олгосон тал буруутай. Зарим зээлийг бөөнд нь, зарим зээлийг 2-3 тасалж олгожээ." хэмээн мэдээлэл өглөө.     

 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.