"Нью-Йорк Таймс" сонин Жо Байдены хориг арга хэмжээ Владимир Путиныг зогсоож чадах уу гэдэгт эргэлзэж байна.
Ярилцлага өгсөн мэргэжилтнүүд нөлөөлж чадахгүй гэж үзэж байна. Тэр дундаа одоогийн зарласан хориг арга хэмжээнүүд бүр ч үгүй гэж хариулжээ.
“Оросын засгийн газар улс орны эдийн засаг ирээдүйн хориг арга хэмжээг тэсвэрлэхийн тулд төсөв, санхүүгийн бүтцийн өөрчлөлтөд олон жил зарцуулсан. Засгийн газрын хүчин чармайлтыг газрын тос, байгалийн хийн зах зээлийн өндөр үнэ дэмжсэн. Одоо Орос улс 2014 онтой харьцуулахад харьцангуй бага гадаад өртэй, гадаадын байгууллагуудын зээлээс тун бага хамааралтай болсон. Хамгийн гол нь тус улсын гадаад валютын нөөц 631 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Энэ нь дэлхийн дөрөв дэх том валютын нөөц юм” гэж тус сонинд бичжээ.
Эдийн засгийн ноцтой уналт нь Владимир Путины байр суурийг ганхуулж магадгүй юм. Гэхдээ АНУ болон түүний Европын холбоотнууд хориг арга хэмжээний хамгийн хатуу хувилбаруудыг сонгох нь юу л бол. Учир нь энэ нь улс орныхоо эдийн засагт эргээд ихээхэн хохирол учруулах болно гэж зохиогчид дүгнэжээ.
Эх сурвалж: ВВС