Цахим орчинд Ш.Батбаяр буюу хип хоп холбооны ерөнхийлөгч Бааварын хүү зодоон хийж буй бичлэг цацагдаад байна. Тэгвэл уг хэргийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Ш.Батбаярын хүүгийн "Намайг хэнийг ч яаж ч гэмтээсэн манай аав аргалаад аваад гарна" гэсэн агуулга бүхий бичлэг хэдхэн хоногийн өмнө цацагдаж шуугиан дэгдээж, холбогдох газруудад шалгасан тухайгаа мэдээлж байсан. Гэвч дахин зодоон хийж байгаа бичлэг ийн цацагдлаа. Энэ хэрэг өнгөрсөн жил гарч байсан ч цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байсан аж.