
“Kрипто өвөл” ирсэн байж магадгүй, энэ бол эерэг зүйл гэж криптовалютын тэрбумтан Виталик Бутерин онцолж байна.
Одоогоор зах зээлд ханш унаж буй нь виртуал хөрөнгийн салбарт харин ч үр өгөөжтэй байх болно. Учир нь койны ханшийн уналт амьдрах чадвар илүү сайтай төслүүд төрөн гарахад түлхэц болно гэж Бутерин үзэж байгаа юм.
“Үнэ ханш үлэмж хэмжээгээр өсөх нь олон хүнийг баярлуулдаг ч богино хугацааны спекуляцыг ч өдөөх хандлагатай. Энэ богино хугацааны ашиг харсан эрэлт буурмагц өвөл ирдэг. Яг эндээс ямар төслүүд урт хугацаандаа тогтвортой байх вэ гэдгийг харж болно” хэмээн Bloomberg-т өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Ethereum-ийг хамтран үүсгэн байгуулагч Бутерин өдгөө 28 настай аж.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал