
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Зафер Атешийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзлаа.
“Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай" Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Турк Улсын Дээд боловсролын зөвлөл хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийн дүнд дээд боловсролын салбарт ахицтай үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа Боловсрол, шинжлэх ухааны сайд илэрхийллээ.
Турк Улсын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр Монгол Улсаас оюутан суралцдаг. Энэ тоог цаашид нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд илэрхийллээ.
Мөн энэ хичээлийн жилээс эхлэн ЕБС-уудад ажиллуулж байгаа сэтгэл зүйчийн өрөөг сургууль бүрд байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ