Өнгөрсөн онд авлига, албан тушаалын гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байна

2022-2-22
325

Өнөөдөр Монгол Улсын шүүхийн 2021 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа. Энэ үеэр Эрүү болон зөрчлийн хэрэг, эвлэрүүлэн зуучлалын дүн мэдээг Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг танилцууллаа. 

Тэрээр “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ тайлант хугацаанд 12068 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1402 хэргээр буюу 10.4 хувиар буурсан дүнтэй гарсан бол давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүхүүд 2105 хэрэг хянан шийдвэрлэсэн нь 597 хэргээр буюу 22.1 хувиар буурчээ. Хяналтын шатны шүүхийн эрүүгийн хэргийн танхим тайлант хугацаанд 322 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 363 хэргээр буюу 53 хувиар буурсан дүнтэй гарсан байгаа юм. Анхан шатны шүүхүүдийн хянан шийдвэрлэсэн хэргийн 17.4 хувь нь давж заалдах шатны шүүхээр, давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргийн 15.3 хувь хяналтын шатны шүүхээр тус тус хянан шийдвэрлэгдсэн байна. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн ихэнх төрлийн гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй гарсан бол хүчиндэх болон залилах гэмт хэрэг, авлигын гэмт хэрэг өссөн дүнтэй гарчээ. Тодруулбал, хүчиндэх гэмт хэргийн тухайд өнгөрсөн оны мөн үед 307 хэргийг хянан шийдвэрлэж байсан бол өнгөрсөн оны тайлант хугацаанд 346 хэрэг хянан шийдвэрлэж 39 хэргээр буюу 12.7 хувиар өссөн дүнтэй гарчээ. Харин залилах гэмт хэрэг 736 хэрэг хянан шийдвэрлэсэн нь 22 хэргээр буюу 3.1 хувиар өссөн дүнтэй гарсан. Мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх бодисыг ашиглах 147 хэрэг хянан шийдвэрлэснийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 34 хэргээр буюу 18.8 хувиар буурсан дүнтэй байна. Авлигын гэмт хэрэг бүхэлдээ өссөн дүнтэй гарсан. Тайлант хугацаанд нийт 235 хэргийг хүлээн авснаас 33 хэргийг прокурорт буцааж дөрвөн хэргийг түдгэлзүүлж, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлж 155 хэргийг хянан шийдвэрлэж, 42 хэргийн үлдэгдэлтэй байна. Энэ бүлэгт хамаарах 235 хэргийн 14.2 хувь нь прокурорт буцаж, 1.8 хувийг түдгэлзүүлж, 0.4 хувь нь харьяаллын дагуу шилжиж 65.9 хувь нь шийдвэрлэгдэж, 15.9 хувь нь тайлангийн эцсийн үлдэгдэл гэсэн дүгнэлттэй гарсан байна. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн 12068 хэргийн 1.3 хувьд  нь авилгын хэргийг хянан шийдвэрлэжээ. Хянан шийдвэрлэсэн авлигын гэмт хэргийн 49 хувь нь буюу хоёр хэрэг тутмын нэг нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг байжээ. 34.2 хувь хахууль авах гэмт хэрэг, 9.7 хувь нь хахууль өгөх гэмт хэрэг байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 38 хувь нь 35-аас дээш насны, 42.6 хувь нь эрхэлсэн тодохой ажилгүй иргэд байна. Нийт ял шийтгүүлсэн 11263 хүнээс 26.6 хувь нь өмнө ял шийтгүүлж байжээ. Гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн 10.5 хувь эмэгтэй хүн байна" гэж мэдээллээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.