Ар Үр: Захиалагч нарынхаа барааг дахин захиалах гээд явж байна

2022-2-22
1070

Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт Замын-Үүдээс бараа ачсан том тэрэг шатаж их хэмжээний хохирол учирсан талаар мэдээлэл гарсан.

Тодруулбал, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн хэргийн газарт ажиллаж галыг бүрэн унтрааж шинжээчдийн баг ажилласан юм. Харин өнөөдрийн байдлаар /2022.02.21/ -ний өдөр тус хэргийн эцсийн дүгнэлт гараагүй. Өөрөөр хэлбэл галын дүгнэлт гараагүй байгаа юм.

Энэ талаар АР, ҮР онлайн дэлгүүрийн “Х”- ээс товчхон тодрууллаа.

-Танай дэлгүүрийн талаарх үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд их гарч байна. Энэ талаар та ярихгүй юу?

-Харин тиймээ. Манай дэлгүүрийн талаар андуу, ташаа мэдээллүүд маш их гарч байна. Зөвхөн АР ҮР дэлгүүрийн 1 тэрбум бараа шатсан гэж яриад байгаа юм. Үүнээс үүдэж манай дэлгүүрийн захиалагч нарын санаа нь зовж бидэнтэй холбогдоод байна. Бид ямартай ч уг асуудлыг шийдэгдтэл тэвчээртэй хүлээнэ.

-Мэдээж захиалагч нар хохирч байна. Ямар арга хэмжээ авна гэж бодож байна?

-Хамгийн гол нь бидэнд итгэдэг үйлчлүүлэгч нарыгаа бид хохироож болохгүй. Хэрэглэгчдээ бид нэгт тавина. Тиймээс уг асуудал шийдэгдтэл бид бас зүгээр хүлээгээд сууж болохгүй. Тиймээс би өнөөдөр хэрэглэгчдийнхээ захиалсан барааг дахин захиалж хохиролгүй болохоор яг одоо банк руу явж байна. Одоо шууд захиалах бэлэн мөнгө байхгүй ч бид банкнаас зээл хүсэж зээл гарангуут хэрэглэгчдийнхээ барааг шууд захиалах бодолтой явна. Ямартай ч бид захиалагчдынхаа барааг захиална. Бусад нь дараагийн асуудал гэж бодож явна.

Тухайн машинд хэчнээн хүний бараа байсан бэ? Таны бараа бага ч гэсэн гарч ирээгүй юу? Тухайн машинд 7 хүний бараа байсан. Манай дэлгүүр гэхэд 211 хайрцаг барааны 10 ширхэгийг нь авч чадсан. Тэгэхээр зөвхөн тэр машнд байсан АР, ҮР онлайн дэлгүүрийн барааны 90 хувь нь шатаж 10 хувь нь үлдсэн гэж хэлж болно. Үлдсэн бараанууд ардаас нь ирэх юм.

-Зарим эх сурвалжийн хэлж буйгаар машиныг санаатай галдан шатаасан гэх мэдээлэл байна. Энэ талаар? -Тиймээ бид ч бас тэгэж бодож байгаа. Гэхдээ галын дүгнэлт гараагүй байна. Хуулийн байгууллага шалгаж гадны нөлөөтэй байсан уу, эсвэл жолоочийн хариуцлагагүй байдлаас болж гал гарсан уу? гэдгийг эцэслэн тогтоох юм байна. Тэр хүртэл бид хүлээнэ. Гэхдээ удаан хүлээж болохгүй болчоод хаана, хаанаа л хэцүүхэн байдалтай байна. Хохирсон 7 хүн маань нэгдэж хуулийн фермтэй болж байгаа. Цаашлаад асуудлууд даамжраад эхэлбэл бид өмгөөлөгчтэй болох нь зөв юм байна гээд -Та бүгдийн энэ золгүй зүйлээс болж Монголчууд тус дэм болох юм сан гэж их л сэтгэгдлүүд яваад байна. Та олж харав уу?

-Харсан. Хүмүүс холбогдоод тус дэм болъё. Хандивын ая зохион байгуулъя гэж их санаа зовж ярьж байна. Гэхдээ АР ҮР онлайн дэлгүүрийнхэн бол үүнийг огт хүсэхгүй байгаа гэдгээ энэ завшааныг ашиглаад хэлмээр байна. Гэхдээ биднийг гэж байгаа Монголын ард түмэн маань их сайхан хүмүүс юм. Гэхдээ хуулийн байгууллага шалгаж гаднын нөлөөтэй байсан уу, эсвэл жолоочийн хариуцлагагүй байдлаас болж гал гарсан уу гэдгийг эцэслэн тогтоох юм байна.

-Хохирлын хэмжээг тодорхойлбол? Хохирлын хэмжээг яг тодорхойлох боломжгүй. "Ар,үр" онлайн дэлгүүрийн түрүүлж ирсэн бараа шүү дээ. Ямар бараа наашаа ирсэн ямар бараа нь үлдсэн гээд үнэхээр толгой эргэм асуудлуудтай тулгарч байна. Яагаад ч тодорхойлох боломжгүй байгаад байна.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.