ШЕЗ: Өнгөрсөн онд авлигын гэмт хэрэг өссөн

2022-2-22
370

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс /ШЕЗ/ "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурлыг өнөөдөр /2022.02.22/ зохион байгууллаа. Тодруулбал, Монгол Улсын шүүхийн 2021 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулсан юм.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ тайлант хугацаанд 12,068 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1,402 хэргээр буюу 10.4 хувиар  буурсан дүнтэй гарсан бол давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүхүүд  2,105 хэрэг хянан шийдвэрлэсэн нь 597 хэргээр буюу 22.1 хувиар буурчээ.

Хяналтын шатны шүүхийн эрүүгийн хэргийн танхим тайлант хугацаанд 322 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 363 хэргээр буюу 53 хэргээр буурсан дүнтэй гарсан.

Анхан шатны шүүхүүдийн хянан шийдвэрлэсэн хэргийн 17.4 хувь нь давж заалдах шатны шүүхээр, давж заалдах шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргийн 15.3 хувь хяналтын шатны шүүхээр тус тус хянан шийдвэрлэгдсэн байна.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн ихэнх гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй гарсан бол хүчиндэх болон залилах гэмт хэрэг, авлигын гэмт хэрэг өссөн дүнтэй гарчээ. Тодруулбал, хүчиндэх гэмт хэргийн тухайд өнгөрсөн оны мөн үед 307 хэргийг хянан шийдвэрлэж байсан бол өнгөрсөн оны тайлант хугацаанд 346 хэрэг хянан шийдвэрлэж 39 хэргээр буюу 12.7 хувиар өссөн дүнтэй гарсан байгаа юм. Харин залилах гэмт хэрэг 736 хэрэг хянан шийдвэрлэсэн нь 22 хэргээр буюу 3.1 хувиар өссөн дүнтэй гарсан.

Мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх бодисыг ашиглах 147 хэрэг хянан шийдвэрлэснийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 34 хэргээр буюу 18.8 хувиар буурсан дүнтэй байна.

Өнгөрсөн онд авлигын гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байжээ. Тодруулбал, тухайн тайлант хугацаанд нийт 235 хэргийг хүлээн авснаас 33 хэргийг прокурорт буцааж дөрвөн хэргийг түдгэлзүүлж, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлж 155 хэргийг хянан шийдвэрлэж, 42 хэргийн үлдэгдэлтэй байжээ. Энэ бүлэгт хамаарах 235 хэргийн

  • 14.2 хувь нь прокурорт буцаж,
  • 1.8 хувийг түдгэлзүүлж
  • 0.4 хувь нь харьяаллын дагуу шилжиж 65.9 хувь нь шийдвэрлэгдэж, 15.9 хувь нь тайлангийн эцсийн үлдэгдэл гэсэн дүгнэлттэй гарсан байна.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн авлигын эсрэг гэмт хэрэг 39 хэргээр буюу 33.6 хувиар өссөн гэсэн мэдээллийг өгсөн юм. 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.