Д.Батжаргал: Х.Баттулгын хамтрагч “Пирамид орд“ компанийн луйварчдад залилуулж, “хуулийн хонгил“-оор 3 жил чирүүлж, эрүүл мэндээрээ хохирлоо

2022-2-22
460

“Бэсон” компаний захирал Д.Батжаргал бизнес хийж яваад “Шударга бусын хонгил” -ынхонд олон тэрбум төгрөгийн орлогоо залилуулж, эрүүл мэндээрээ хохирч, гурван жил шүүх, хуулийн байгууллагын үүд сахиж суугаа аж. Түүний ярилцлагыг манай сайт нийгэмд хүргэхийг хичээв.

-Та болсон явдлын талаар тодорхой ярина уу?
-Нисэхэд Буянт-Ухаа спорт цогцолборын хажууд орон сууц барьж байгаад орхисон барилгыг манай компани гүйцээхээр захилагч “Пирамид орд” компанитай 2015 онд гэрээ хийсэн. Гэрээний дагуу манай компани “Буман залуус” нэртэй хороолол барьж, хүлээлгэж өгсөн. Орон сууц ашиглалтанд орохын өмнө “Пирамид орд” компанитай 2017 онд хамтран ажил гүйцэтгэх гэрээ хийхэд тус компани 15 тэрбумыг Хөгжлийн банкнаас авч тэр мөнгөнөөсөө манай компанид өгөхөөр тохирсон юм. Тус компани Хөгжлийн банкнаас баталгаа гаргаж гэрээнд хавсаргасан байдаг. Хөгжлийн банкны ТУЗ-ын хурлын шийдвэрийг ч үзүүллээ. Ингээд манай барилгын компани ажилдаа орсон. “Пирамид орд” компани 2017 оны 11 дүгээр сард Хөгжлийн банкнаас “Буман залуус” хорооллын барилгыг барих санхүүжилт хийлгэх 15 тэрбум төгрөгөө авсан. Гэхдээ манай компанид мөнгө өгдөггүй. Ажиллах хүчинд мөнгө өгч байж барилгын ажил цаашаа явна. “Пирамид орд” компаний захирал Г.Цолмонтой би уулзахаар очлоо. Цолмон мах чаначихсан, архи тавьсан сууж байна. Цолмон “Би чамд 300 сая төгрөг шилжүүлье. Би яаж Хөгжлийн банкаас мөнгө авдгийг чи харлаа. Одоо барилгын ажлаа үргэлжлүүл” гэлээ. Тэр үед манай компани ажилчдынхаа цалинг тавихын тулд түүний саналыг хүлээж авч, түр зуур гал унтраахаас өөр арга байгаагүй. Энэ маягаар манай компани, “Пирамид орд” компаниас Хөгжлийн банкаар дамжуулан орж ирсэн мөнгөө авах гэж бөөн асуудал үүссэн. Би өөрт байгаа үнэ цэнэтэй зүйлээ зарж, барьцаанд тавьж ажилчдынхаа цалинг хагас дутуу өгсөөр 2018 оны намартай золгов. Гэтэл 2018 оны наймдугаар сарын 30-ны шөнө “Буман залуус” хорооллын 15 давхар барилга дээрээс цалингаа авч чадаагүй хоёр бүсгүй амиа хорлох гэж байна гэсэн мэдээ гарах нь тэр. Хан-Уул дүүргийн цагдаа, шүүх гээд бөөн асуудал дэгдлээ.
-Нээрээ, нэг ийм хэрэг болж байсан, хоёр эмэгтэй хүүхдүүдийнх нь хичээл сургууль орох гээд цалингаа авмаар байна гээд?
-Пирамид орд компаний эзэд “Батжаргал гэдэг нөхөр манай компаниас мөнгө авахын тулд ажилчиддаа даалгавар өгч амиа хорлох оролдлого хийлгүүлсэн” гэж хуулийн байгууллагад хандаж байгаа юм. Надаас болоод, миний даалгавраар амиа хорлох хүн гэж юу байх вэ дээ? Есөн сарын нэгэн болох гээд ажилчид хэдэн сар цалингаа авч чадахгүй байдал ийм хүнд болсны жишээ. Ингээд би шүүх, цагдаагаар явахаас өөр аргагүй болсон. Биднийг хулхидсан Пирамид орд компани тодорхой хаяг, оршин суух ч газаргүй байсан ч эрэн сурвалжилж олоод Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүгч Мөнхбаяр захирамж гаргасан байдаг. Шүүх шийдвэр гаргаж манай компанийг ийм ийм ажил гүйцэтгэсэн нь үнэн, мөнгийг нь төлөх ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарч, битүүмжлэл гаргалаа. Шүүхийн шийдвэр гарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар манай мөнгийг олж өгөх ёстой болж байгаа юм. Гэтэл Пирамид ордын захирал Цолмон Нийслэлийн ШШГГ-ын дарга, хошууч Р.Энхтайванд хүсэлт гаргаж, Энхтайван нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой байтал тэр өдөртөө шүүхийн шийдвэрийн цуцласан байдаг. Тэр Р.Энхтайван нь энэ мэт хууль зөрчсөн үйлдэлдээ төдөлгүй бүдэрч шоронгийн хаалга татсан.
-Уг нь Нийслэлийн ШШГГ гэдэг чинь шүүхийн шийдвэрийг биелүүлэх, гүйцэтгэх үүрэгтэй биз дээ?
-Яг тийм. Хуулийг гууль болгож сурсан энэ мэт хүмүүс нэг өдрийн дотор л өөртөө ашигтай шийдвэр гаргуулж чадаж байгаа юм. Гэтэл манай компани ажилчдынхаа цалин хөлс бусад зардлыг авахын тулд бүтэн жил шүүх, цагдаагаар хөөцөлдөөд эцэст нь ийм шийдвэр сонссон. Эргээд анхан шатны шүүхэд гомдол гаргалаа. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч Мөнхбаяр, туслах Соронзонболд нарыг “Үндсээрээ буруу шийдвэр гаргасан байна” гээд сольсон. Шүүхийн Ерөнхий зөвлөлд байсан шүүгч Дамдин-Од шүүгчдийг томилдог байсан. Тэр Дамдин-Од эсрэг талын өмгөөлөгчөөр ажилласан. Дамдин-Од, “Пирамид орд” компаний захирал Цолмон хоёр нэг айлын баз хүргэн юм билээ. Нэг үгээр тэд өөртөө ашигтай шийдвэр гаргахын тулд шүүгчээ захиалж байгаа гэсэн үг. Шинээр томилогдсон шүүгч нь бидний гомдлыг хэрэгсэхгүй болголоо.
-Дараа нь та хаана хандсан бэ?
-Эрүүгийн хэрэг үүсгэж өгөх хүсэлтийг цагдаад гаргасан. Энд нэг зүйлийг бусдад сургамжтай гэдэг үүднээс хэлэхийг хүсч байна. “Пирамид орд” компани над руу 250 000 мянга шилжүүлсэн. Шилжүүлсэн мөнгөнийхөө санхүүч нь баримтыг авъя гэсэн. Би шар тасалбар буюу мөнгө авсан баримт бичээд өглөө. Гэтэл тэрхүү мөнгө авсан баримтын арын тоог нэмж 250 сая болгож, үүнийгээ олон хувилсан байх жишээтэй. Хууль шүүхийг өөртөө ашигтай шийдвэр гаргуулж сурсан шигээ төгс луйварчид гэхэд болно. Гэхдээ мөрдөн байцаагч Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаа явуулаад “Пирамид орд” компаний шилжүүлсэн их мөнгө “Бэсон” компаний захирлын дансанд ороогүй байгааг олж тогтоосон юм. Ингээд эрүүгийн хэрэг үүсгэж прокурорт шилжлээ. Эхний прокурор нь овоо шударга хүн байсан ч түүнийг дээрээс сольж Одонтуяа гэх прокурорыг тавьсан. Прокурор Одонтуяа нь надтай нэг ч уулзаагүй бөгөөд Дамдин-Од прокурортой уулзаж байхыг би харж байлаа. Миний гомдлыг уншаагүй мөртлөө хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол бичиж, нөгөө талд илт үйлчилсэн Ахиад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар болоход өмнөх Бат-Эрдэнэ мөрдөн байцаагч ор сураггүй алга болж, оронд нь өөр мөрдөгч байх жишээтэй. Энэ маягаар хохирогч болсон манай компани шүүх, цагдаад олон гомдол гаргалаа. Хууль шүүхийг худалдаад авчихсан гэмээр луйварчдын эрх ашгийг хамгаалж байсан нь харамсалтай. Үүнээс гадна “Пирамид орд” компани өөрсдөө “Буман залуус” хорооллын барьж гүйцэтгэсэн мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн улсын комисст хүлээлгэж өгсөн гээд яриад байвал тэдний луйвар булхай барагдахгүй. Зөвхөн манай компани ганцаараа хохироогүй гэдгийг энд онцлох хэрэгтэй. Манай компанийг “Буман залуус” хорооллын барилгыг барьж байхад бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн олон арван компани, мөн надад итгэж санхүүгийн зээл өгсөн найз нөхөд, хамаатан садан гээд олон хүн гар дээрээ ганц төгрөг тавилгүй хохироод үлдсэн. Найз нөхдөөсөө зээл авахаас гадна өөрийнхөө орон сууц, хадмынхаа байрыг хүртэл би барьцаалж мөнгө зээлсэн. Манай компанид зээлээр бараа, материал нийлүүлсэн компани, хувь хүмүүс гурван жилийн хугацаанд бухимдаж, зарим нь бие махбодь, гэр орон, машин тэргэнд халдаж, заналхийлж, дарамтлах болсон. Намайг шүүхэд өгсөн хүмүүс ч байгаа. Энэ байдал миний эрүүл мэндэд хүчтэй нөлөөлж би стресс, дарамтаасаа болж нэгдүгээр эмнэлэгт тархины бөглөрөл гэдэг оношоор хагалгаа хийлгэж, 70 хувийн группт орсон. Би барилгынхаа хэвийн үйл ажиллагааг гүйцэтгэхийн тулд найз нөхдөөсөө 50, 100 сая төгрөг ах дүүгээсээ ч гэсэн мөнгө зээлсэн. Одоо би тэдний дунд би хэн ч биш болж үлдсэн.
-“Пирамид орд” компани Хөгжлийн банкнаас зээлсэн 15 тэрбум төгрөгөө төлсөн үү?
-Хууль шүүхээр танил талаараа далгайлгаж биднийг хулхидаж байгаа тус компани улсад төлнө гэж юу байхав дээ. Хөгжлийн банк 1.3 их наядын зээлийг чанаргүй зээлд оруулсан. Энэ дотор Пирамид ордын зээлсэн 15 тэрбум төгрөг явж байна. Олон мянган захиалагчаас мөнгө авсан Пирамид орд компани нэг ч төгрөг хөгжлийн банкны дансанд хийгээгүй байна. Нэг үгээр манай компанийг хулхидаж орон сууцаа бариулчихаад улсыг хулхидаж, 15 тэрбум төгрөг завшсан тус компани орон сууцаа борлуулсан мөнгөөр зээлээ төлсөнгүй. Миний тооцоогоор 260 айлын орон сууцыг м/кв-ыг 2,6 саяар борлуулсан гэж бодоход 60 тэрбум төгрөг олсон. Харин надад өгөх ёстой, нэхэмжлээд байгаа мөнгө маань 5,3 тэрбум төгрөг шүү дээ. Арматур барилгын бусад материал нийлүүлсэн компаний мөнгийг захиалагч компани өөрийн данснаас шилжүүлэхэд яг манай компанид өгөх нь 2,2 тэрбум төгрөг болж байгаа юм.
-“Пирамид орд” ХХК-ийн дансны хуулгыг шүүлгэн, ТЕГ-аар хяналт шалгалт хийлгэж үзсэн үү?
-Төдийгөөс өдий хүртэлх хугацаанд надад уулзаагүй хууль, хяналтын хүн, албан тушаалтан, албан газар гэж үнэхээр алга. Би хаашаа явах, хэнтэй уулзахаа ч одоо мэдэхээ байлаа. Энэ асуудлаар ТЕГ-т шалгуулахаар хүсэлт өгсөн. Гэвч татварынхан “Пирамид орд” ХХК шалгуулахаар авчирсан санхүүгийн бүх материалууд нь хулгайд алдагджээ. Тэгсэн болохыг нь цагдаагийн байгууллага батлан албан бичиг хийж өгсөн. Тиймээс шалгах явц удаашраад байна” гэдэг. ШЕЗ, Дээд шүүхэд ажиллаж байсан хэн нэгэн хүний нөлөөгөөр Хөгжлийн банк, Шүүх, цагдаа, ШШЕГ, НШШГГ, ХУД-ын улсын бүртгэлийн хэлтэс, мэргэжлийн хяналт зэрэг нөлөө бүхий байгууллагууд утсан хүүхэлдэй мэт хөдөлж, жирийн иргэний хохирсон асуудлыг шалгахаас татгалзаж байна. Тэгсэн атлаа нөлөөлсөн хүнийхээ талд 1-2 цагийн дотор шийдвэр гаргаж буйг хэрхэн ойлгох юм бэ. Үнэндээ цөхөрч байна, яах, хэрхэх учраа олж ядан сууна.
-Та хэдэн жил хохирлоо барагдуулахын тулд шүүх, хуулийн байгууллагаар цуцалтгүй явжээ. Таны хувьд энэ компаний ард хэн байх магадлалтай вэ?
-Хамгийн анх эл газарт 2015 онд МоАХ-ны партизануудын барилга барина гэж экс Ерөнхийлөгч Х.Баттулга “Пирамид орд” компанитай гэрээ хийсэн байдаг юм. МоАХ-ны удирдах зөвлөлийн хуралдааны тогтоолд “Пирамид орд” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний хэрэгжүүлэлтэнд хяналт тавьж ажиллахыг МоАХ-ын УЗ-ийн гишүүн Г.Байгальмаад үүрэг болгосугай” гэж ноён Ерөнхийлөгч Х.Баттулга гарын үсгээ цагаан дээр хараар зурсан хөдөлшгүй баримт байна. Миний үзэж туулсан сүүлийн гурван жил, шүүх цагдаагийн хаалга татсан үеийг товчхон хэлэхэд “Хуулийн хонгил” гэж үнэхээр байдаг юм байна. Тэр хонгил нь “Пирамид орд” компанийн луйварчдыг хамгаалж, шүүх нь тэдний талд шийдвэрээ хууль зөрчөн гаргаж, шударгаар шийдэх гэсэн мөрдөн байцаагч, шүүгчийг дор нь сольж, өөртөө ашигтай шийдвэр гаргахыг харлаа. Ерөнхий прокурор, шүүх, УМБГ гээд хууль шүүхийн байгууллагад хандахад миний гомдол, хохиролд дандаа татгалзсан хариу өгдөг. Надад талбай дээр очиж өлсгөлөн суулт хийхээс өөр арга зам үлдсэнгүй. /уйлав/






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.