Ерөнхийлөгч Путин зарлиг гаргаж ОХУ-ын Зэвсэгт хүчинд БНДУ, БНЛУ-д энх тайвныг сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэхийг даалгажээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ОХУ-ын Зэвсэгт хүчиндээ Донецк, Луганскийн Бүгд Найрамдах Улсын нутаг дэвсгэрт (БНДУ, БНЛУ) энх тайван байдлыг тогтоохыг үүрэг болгов. Энэ тухай хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны интернет портал дээр нийтлэгдсэн тогтоолд дурдсан байна.
Ийнхүү Донецк, Луганскийн Бүгд Найрамдах Улсын тэргүүн Денис Пушилин болон Леонид Пасечник нарын уриалгатай холбогдуулан Оросын армид энхийг сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг хүлээлгэсэн гэж баримт бичигт тэмдэглэжээ.
Хоёрдугаар сарын 21-ний даваа гарагт тус хоёр улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөн гарын үсэг зурсан баримт бичгийн эцсийн догол мөрөнд "Энэ зарлиг гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно" гэж бичжээ.
2-р сарын 21-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Бүгд Найрамдах Донецк, Луганск Улсыг хүлээн зөвшөөрөх тухай зарлигт гарын үсэг зурж, бүгд найрамдах улсуудтай найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулав. Үүнээс өмнө тус хоёр улсын тэргүүн Денис Пушилин, Леонид Пасечник нар Бүгд найрамдах улсуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг Путинаас хүсчээ.
Пушилин ч мөн адил батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулах боломжийг авч үзэхийг Ерөнхийлөгчөөс хүссэн юм.
Энэхүү хамтын ажиллагааны гэрээний дагуу Оросын цэрэг Украины зүүн бүсийн дээрх хоёр улсын нутаг дэвсгэрт байрлаж эхлээд байна. Өнгөрөгч бямба гарагийн шөнөөс Украины талаас дээрхи хоёр орны нутаг дэвсгэр рүү гал нээж эхэлсэн бөгөөд үүнээс улбаалан иргэд олноороо Орос руу дүрвээд байгаа юм. Путин зарлииг гаргаж Донбассын бүс нутгаас ирсэн дүрвэгч нарт эхний ээлжинд 10 мянган рубль яаралтай олгохыг үүрэгдсэн билээ.
Мөн байдал хурцдсантай холбоотойгоор Донецк болон Луганскийн Бүгд найрамдах улсын тэргүүн нар дайчилгаа зарлаж 18-55 насны эрчүүдийг цэрэгт татах ажлыг зохион байгуулсан юм.
Нх сурвалж: Лента болон бусад