Энэ тухай ТАСС мэдээлэв. Уулзалт 2-р сарын 22-ний Мягмар гарагт эхэлжээ. Албани, Их Британи, Ирланд, Мексик, Норвеги, АНУ, Украйн, Франц зэрэг улс энэ асуудлаархи сонсголыг санаачлагчид болжээ.
Уулзалтад ОХУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Василий Небензя оролцож байна. Тэрээр НҮБ-ын төв байранд хэдийнэ ирсэн ч хэвлэлд ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Украиныг тус улсын НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгч Сергей Кислицад төлөөлж байна.
Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд АНУ-ын Байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд хүрэлцэн ирсэн бөгөөд тэрээр мөн хэвлэл мэдээллийнхний асуултад хариулсангүй.
ОХУ Донбассын бүгд найрамдах улсуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаатай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдааныг хоёрдугаар сарын 22-ны өдөр хийхээр товлосон тухай өмнө нь мэдээлж байсан. Москва Донбассын бүгд найрамдах улсуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаатай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлыг яаралтай хуралдуулах уриалгыг Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба тавьсан байна.
2-р сарын 21-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бүгд Найрамдах Донецк, Луганск Улсыг хүлээн зөвшөөрөх тухай зарлигт гарын үсэг зурж, Бүгд найрамдах улсуудтай найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулав. Үүнээс өмнө дээрхи хоёр улсын тэргүүн Денис Пушилин, Леонид Пасечник нар Бүгд найрамдах улсуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг Путинд хүссэн юм.
Сануулахад дээрхи хоёр улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тогтоолыг ОХУ-ын Дум хэдийнэ гаршасан бөгөөд энэ тогтоолыг батлахыг В.Путинд уриалаад байсан юм.