Төрийн нарийн бичгийн дарга нар тэргүүтэй 30 хүнийг Хөгжлийн банкнаас чөлөөлнө

2022-2-22
2043

С.УЯНГА

 Хууль хяналтын байгууллагынхан яг өнөөдрийнхөө ярьж байгаа шиг шалгаж чадвал Хөгжлийн банкнаас их “юм” гарна. Тэр хэрээр эрх мэдлээ урвуулж ирсэн шударга бусын системд бага ч гэсэн гэрэл гийж мэдэх юм. Гэхдээ эцсийг нь үзэж, үр дүн  гараагүй цагт итгэхэд нэн бэрх. “ЖДҮ”-ийн хэргийн араас замхрах магадлал ч өндөр. 

АТГ-аас Хөгжлийн банктай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр 10 гаруй хүнийг саатуулж, заримыг нь 30 хоног хорихоор болов. Үүнтэй холбоотойгоор өчигдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаярыг  Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа.  Мөн АТГ-аас мэдэгдэхдээ Хөгжлийн банкнаас зээл авсан, олгосон гэх бүх мэдээллийг шалгаж тогтооно. УИХ-ын гишүүн, сайд эсэх нь хамаагүй. Зарим нэр бүхий УИХ-ын гишүүдэд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх байр суурийг илэрхийлээд буй. Энэ мэтээр шалгалт, баривчилгаа үргэлжлэх бололтой.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь өөрчилж чөлөөлөхийг үүрэгджээ. Мөн ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй  20 гаруй албан тушаалтанг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг даалгав.

Ерөнхий сайдын үүргийн дагуу Хөгжлийн банкны ТУЗ-ийн есөн гишүүн чөлөөлөгдөж таарах нь. Тэдгээрийн тав нь яамны газрын дарга, ТНБД бол дөрөв нь хараат бус гишүүн юм.  Тодруулбал,  ТУЗ-ийн даргаар  Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир ажилладаг. Гишүүдээр ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар ажилладаг. Харин хараат бус гишүүнээр  Аудитын хорооны дарга Р.Мөнхтөр,  Нэр дэвшүүлэх хорооны дарга М.Золжаргал,  Цалин урамшууллын хорооны дарга Н.Батнасан, Эрсдэлийн хорооны дарга Ү.Амарбат нар байгаа юм






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.