ОХУ-ын хилийг зөрчсөн Украины хорлон сүйтгэх, тагнуулын бүлгийн таван гишүүнийг устгасан тухай Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсан байна.
Хилийн орчим болсон энэ мөргөлдөөний үеэр Оросын цэргүүд ямар нэгэн хохирол амсаагүй гэж тэмдэглэжээ.
Мөн Оросын арми тус улсын хилийг зөрчсөн Украины армийн явган цэргийн байлдааны хоёр машиныг устгасан гэж Өмнөд цэргийн тойргийн командлал мэдээлээд байна. Энэхүү явган цэргийн байлдааны хоёр машиныг хорлон сүйтгэгч тагнуулын бүлгээ яаралтай нүүлгэн шилжүүлэхээр илгээсэн байжээ.
Уг хэрэг явдал өчигдөр өглөөний 6:00 цагийн орчимд Ростов мужийн Митякинская тосгоны ойролцоо болсон байна.
Мөн ОХУ-ын хилчид улсын хилийг хамгаалах нэмэлт хүч хүссэн гэх мэдээлэл байна.